ТҮҮХЭН ЗАМНАЛ

1484febe8d1bdd20

Богдын хүрээ байгуулах газрыг шинжин явсан эрдэмтэн мэргэд Ар халхын нутгийн баруун хэсэгт овоо тахилгатай, үзэсгэлэн төгс “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнжийг сонгон шав тавьсан гэдэг. Ийнхүү энэ газар их хүрээ 1778 онд нүүж ирээд Богдын шар өргөөг барьж гал голомтоо асаасан түүхтэй. Энэ үеэс Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн ард олноор суурьшиж, хүрээ дацангийн гэр байр баригдан суурин амьдрал эхэлсэн гэж үздэг.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж болох 10 хороо, захиргааг хувааж 4 район /монголчилбол дүүрэг/  болгон зохион байгуулсны нэг нь Сүхбаатарын район байсан бөгөөд эл районыг Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон нэгэн шинэ дүүрэг мэндэлсэн.

e262709bb3375582

Үүний  дагуу Улаанбаатар хотын АДХ-ын 1992 оны 09 дүгээр сарын 1-ний 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийг үүсгэн байгуулах, дүүрэг, засаг захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох 18 хороотой байхаар шийдвэрлэжээ.Хууль тогтоомжийн дагуу хороод Иргэдийн нийтийн хурлаа зарлан хуралдуулж өөрсдийн төлеөлөгчдийг сонгон нутгийн өөрөө удирдах байгууллага Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлыг бүрдүүлэв. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ба дүүргийн Засаг даргаа сонгон дэвшүүлж батлуулснаар “Чингэлтэй” хэмээх шинэхэн дүүргийн өрх татагдан, үүд нээгдэж гал голомт нь бадарч эхэлсэн гэдэг.

3cca6a22ce75724e

Ийнхүү эдүгээгээс 17 жилийн тэртээ буюу 1992 онд Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдан гарч, хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар замнаж эхэлсэн томоохон үйл явдалтай зэрэгцэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх зарчим дээр тулгуурласан эрх зүйн баталгаа бүрэлдэн тогтож нутгийн удирдлага, захиргааны байгууллагын үйл ажиллагааны эх үндэс тавигдан, нийслэлийн эдийн засаг, нийгмийн амьдралд бодитой хувь нэмрээ оруулсаар хөгжлийнхөө зүй тогтлын дагуу урагшилж байна.

A cisco ccnp collaboration, certification reveals your commitment, inspiration and technological https://pro-academic-writers.com information on a particular system
  • Facebook