ГАДААД ТОМИЛОЛТ, АЖЛЫН АЙЛЧЛАЛ

Япон Улсын Шизуока мужийн хотуудтай танилцах, хамтын ажиллагаа тогтоох боломжийг судлах зорилгоор дүүргийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид тус мужид айлчилж, хамтран ажиллах талаар санал солилцсон.

ОХУ-ын БН Саха /Якут/ улсын Хангаласский дүүрэгт зохион байгуулагдсан Покровск хотын 335 жилийн ойн  арга хэмжээнд оролцохоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн Штабын дарга Ж.Даваарагчаа тэргүүтэй 3 төлөөлөгчид албан томилолтоор явсан. Тэд Якут үндэстний түүх, ёс заншилтай танилцаж, дүүргийн Засаг даргын ойн баярын мэндчилгээг сонордуулж, морин хуурын ая дууны  мэндчилгээ дэвшүүлсэн.

ОХУ-ын БН Буриад улсын Улаан-үд хотод зохион байгуулагдсан “Аз жаргалтай иргэдийн хот”  баярын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 3 төлөөлөгчид нар оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн.

БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Нынг Ходэ” соёлын наадмын баярын арга хэмжээнд оролцохоор Төсөл хариуцсан Засаг даргын Орлогч Ж.Чимэдцогзол тэргүүтэй 5 төлөөлөгчид албан томилолтоор явсан. Ёнсу дүүргийн Засаг дарга И Жэ Ху төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Сурагч солилцоо”-ны хөтөлбөрийг  үргэлжлүүлэх талаар санал солилцов.

Some of this resiliency https://topspying.com/ also may be due to the increased attention on pandora since itunes radio launched
  • Facebook