Гадаад харилцаа

 

Чингэлтэй дүүргийн гадаад хамтын ажиллагаатай улс, хот, дүүргүүд.

Д/д Хамтын ажилгаатай хот, дүүрэг Харилцаа тогтоосон огноо Хамтын ажиллагаа
1. Сайхан тал дүүрэг-БНХАУ-ын ӨМӨЗО-Хөх хот 2009.03.27 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
2. Пендик дүүрэг- Бүгд Найрамдах Турк Улс Анкара хот 2009.04.30 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
3. Синжан дүүрэг- Бүгд Найрамдах Турк Улс Анкара хот 2010.02.02 Гэр хороолын дахин төлөвлөлтийн чиглэлээр
4. Сунпа дүүрэг-Бүгд Найрамдах Солонгос Улс Сөүл хот 2010.05.15 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
5. Со дүүрэг-Бүгд Найрамдах Солонгос Улс Сөүл хот 2013.08.21 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
6. Эрээн хот-БНХАУ-ын ӨМӨЗО 2015.03.10 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
7. Манжуур хот-БНХАУ-ын ӨМӨЗО 2015.06.02 Чингэлтэй Хайрханыг ойжуулах
8. Хайлаар хот-БНХАУ-ын ӨМӨЗО 2015.06.03 Чингэлтэй Хайрханыг ойжуулах
9. Хангаласский дүүрэг ОХУ-САХА-Якутск 2015.07.07

 

Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
10. Советский дүүрэг ОХУ-ын Улан-Удэ 2015.09.04 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
11. Эсэнлэр дүүрэг- Бүгд Найрамдах Турк Улс Истамбул хот 2016.01.24 Олон улсын хотуудын холбоотой хамтран дахин төлөвлөлт
12. БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэг 2016.05.16 Нийгэм, Соёл урлаг,Боловсрол, Спортын  чиглэлээр
13 БНСУ-ын Пусан хотын Пусанжин дүүрэг 2016.10.08 Эрүүл мэнд, эмнэлгийн чиглэлээр

 

Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2008 оноос эхлэн нийт 5 улсын 13 дүүрэгтэй ах дүүгийн найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна.

 

2008-2012 онуудад гадаад харицааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд, болон хөрөнгө оруулалт

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Суншил их сургуулийн оюутнуудын сайн дурын баг хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөрүүдэд айлчлан дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуульд 5ш иж бүрэн компьютер, 103 дүгээр цэцэрлэгт 4 ш хүүхдийн хувцасны шүүгээ, 3ш иж бүрэн компьютерийг бэлэглэн мөн 5,5 сая төгрөгийн сагсны талбай, 800 мянган төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэсэн байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Сайхан тал дүүргийн төлөөлөгчид 2009 оны 08 дугаар сард айлчлан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллаагаатай танилцан цаашид сургалтын баазыг сайжруулах, эрүүл мэндийн нэгдлийн эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх талаар тодорхой салбаруудад хамтран ажиллах гэрээ байгуулах боломжийг судлан танилцсан байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын KIV сайн дурын байгууллагын дөрвөн багшийн бүрэлдэхүүнтэй баг ажлын айлчлал хийн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн 20 багшид 21 хоногийн сургалтыг зохион байгуулсан байна.

2013-2016 онуудад гадаад харицааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд, болон хөрөнгө оруулалт

2013 он  Гэрээ хэлэлцээр  

  • БНСУ-ын Инчеон хотын Со дүүргийн ИТХ-ын дарга Монгол улсад айлчилсантай холбогдуулан дүүрэгтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Хөрөнгө оруулалт, Хамтран хэрэгжүүлсэн ажлууд

  • Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын Иргэдийн хурлаас Улаанбаатар хотын “Анкара”-гийн гудамж буюу  “Зоос гоёл” ХХК-ийн уулзвараас СУИС хүртэлх гудамжны тохижилтыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэсэн юм.  Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотоор овоглосон уг гудамж нийт 2.8 га талбайг эзэлдэг бөгөөд тус гудамжийг тохижуулахад 2 сая ам долларын хөрөнгө зарцуулахаар 2010 онд талууд гэрээнд гарын үсэг зурсан. Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх хамтын ажиллагааны зохицуулах агентлаг буюу ТИКА энэхүү бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж  тендер зарлахад гүйцэтгэгчээр Анчера ХХК болон туслан гүйцэтгэгчээр Карие ХХК нь шалгаран 2011 оны 07-р сарын 18-наас эхлэн ажлаа эхлүүлсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд тус гудамжны ногоон байгууламж, явган зам, Ата туркийн нэрэмжит ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургуулийн гадна талбайд Туркийн уламжлал болох NAZAR-г бэлэгдсэн байгууламж, усан оргилуур, амрах  талбай, гэрэлтүүлгийн ажлууд хийгдсэн юм.  Мөн орчин үеийн шаардлага хангасан гэрэлтүүлгээр чимэглэж, европ стандартаар тохижилтын ажлыг гүйцэтгэн хоёр жилийн хугацаанд бүрэн дууссан бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 12-нд албан ёсоор нээлтийн ёслолын арга хэмжээг Нийслэлийн Захирагчийн Ажлын Албатай хамтран зохион байгуулсан.

 

Анкарагийн гудамж тохижилт

 

Анкарагийн гудамжны нээлтийн ёслолын ажиллагаа 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Таийп Эрдоан

 

  • Японы Парламентийн гишүүн ноён Нагашима Тадаёши болон Нийгата мужийн Нагаокагийн Дизайны их сургуулиас санаачлан “Монгол дахь Байгаль орчны дизайн” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсантай холбогдуулан дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ногоон байгууламжийг өргөтгөн, сэргээх төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
  • Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр 83 дугаар цэцэрлэгийн багц засварын ажлыг хэрэгжүүлсэн.
  • Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор дүүргийн 16, 17 дугаар хороодод загвар төсөл хэрэгжүүлэхээр болов.
  • Тайпейн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас жил бүр хэрэгжүүлдэг Номын өргөө байгуулах хөтөлбөрт тус дүүргийн 10, 19 дүгээр хороодыг хамруулсан.

Япон, БНСУ-д давхардсан тоогоор нийт 36 албан хаагчдыг томилолтоор ажиллуулсан байна.

 

  • 2014 он Хамтран хэрэгжүүлсэн ажлууд, Айлчлалууд

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Химчан эмнэлэг болон дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэл хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 оны  03 дугаар сарын 09-ний өдөр байгуулав. Хамтын ажиллагааны санамж бичиг нь мэргэжлийн мэдлэг туршлага солилцох, өвчтөн болон  ажилтан солилцох зэрэг үндсэн 6 чиглэлийн хүрээнд хийгдсэн болно. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Химчан эмнэлэгийн эмч нар нуруу нугас, үе мөчний чиглэлээр дүүргийн 250 хүнд үзлэг хийж үйлчилж цаашид мэргэжилтэн солилцох чиглэлээр илүүтэй анхаарч ажиллахаар санал солилцсон.

Бүгд найрамдах Солонгос Улсын үндэсний түүхэн уламжлалт соёл, урлагийн томоохон баяр болох “Хансонгбэгжэ наадам”-ын арга хэмжээнд дүүргийн авъяаслаг хүүхэд, багачуудын төлөөлөл болох Эгшиглэн хамтлагийг оролцуулсан.

БНСУ-ын Жэжү муж болон Кёнги аймагт “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сургалт, семинарт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Шуурхай командын албан хаагчдыг оролцуулсан.

БНЭУ-ын Засгийн газраас төрийн албан хаагчдад зориулан олгохоор зарласан “Тэтгэлэгт хөтөлбөр”-ийн чиглэлээр болон 2014-2015 онд техник, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх танилцуулгыг Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулсан.

 

  • 2015 он Гэрээ хэлэлцээр

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн газар, ОХУ-ын Буриад Улсын САХА-Якутск улсын Покровск хотын Хангаласский дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот, ОХУ-ын Улаан-Үд хотын Советский дүүрэгтэй хамран ажиллах Санамж бичиг байгуулсан.

Дүүргийн Засаг дарга ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Хангаласский дүүргийн дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 07 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан спорт, соёл, урлагийн салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

ОХУ-ын САХА-Якутск Улсын Покровск хотын Хангалааский дүүргийн удирлагатай Санамж бичиг байгуулж байгаа зураг

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якутск) улсын Покровск хотын Хангаласский дүүргийн даргын урилгаар дүүргийн Засаг дарга тэргүүтэй дүүргийн төлөөлөгчид 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд ажлын айлчилал хийн Соёлын төв болон Биеийн тамир, спортын хороо, ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль хамтран ажиллах гэрээ байгуулсан.

 

2016 он Гэрээ хэлэлцээр

БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах  “Санамж бичиг” –ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.

Айлчлалууд

Найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Синжан дүүргийн Засаг дарга Мустафа Тунагийн  урилагаар  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд тэргүүтэй 19 хорооны Засаг дарга нар 2016 оны 01 дүгээр сарын 14-нөөс 22-ны өдөр Анкара, Истамбул хотуудад ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр төлөөлөгчид Анкара хотын Синжан дүүргээр зочилж, Анкара хотын хот төлөвлөлт болон Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн төв байр /ТИКА/, Истамбул хотын Эсэнлэр дүүргийн дахин төлөвлөлт, Хотуудын холбоотой танилцсан байна.

 

БНТУ –ын Истамбул хот Хотуудын холбооны даргатай уулзаж байгаа нь

Уулзалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ордон барих, ахмадын өдөр өнжүүлэх төв барьж байгуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон.

Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулахтай холбогдуулан Засаг даргын урилгаар найрсаг хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Синжан дүүргийн Хот дахин төлөвлөлтийн газрын дарга Өнал Баяр, Төслийн газрын дарга Гүнэш Каплан нар 2016 оны 02 дугаар сарын 16-нөөс 20-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажлын айлчлалыг хийсэн. Айлчлалын үеэр дахин төлөвлөлтийг газар дээр нь очиж танилцан, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн талаар санал солилцон, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтуудыг зохион байгуулсан гэр хорооллыг дахин төлөвлөлтийн тал дээр хамтран ажиллахаар Синжан дүүрэгтэй тохиролцоод байна.

 

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шяо Шуан тэргүүтэй төлөөлөгчдийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Юү Шяо Шуантай хийсэн уулзалтын үеэр цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

БНХАУ-ын Энхтайвны хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга ЮҮ Шяо Шуантай хийсэн уулзалт

 

Уулзалтын дараа дүүргийн 15 дугаар хороонд баригдаж, ашиглалтад орсон Хүүхдийн амбулаторийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус амбулатори өдөрт давхардсан тоогоор 350-450, сард 8000-10000 хүүхдэд 15 төрлийн урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Хатагтай Юү Хүүхдийн амбулаторийн тоног төхөөрөмж, тохижилтыг үзэж,  зарим зүйлийг асууж , тодруулан иргэдэд хүрэх үйлчилгээ, тоног төхөөрөөмжийг сайжруулах тал дээр санал бодлоо солицсон байна.

 

Дүүргийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, Советский дүүргийн 1 дүгээр сургуулиуд нь  хүүхдийн хөгжил, багшийн заах арга зүйг дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээнд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаан-үд хотод гарын үсэг зурсан.

Чингэлтэй дүүрэг, ОХУ-н Саха-Якутск улсын Хангаласский дүүргийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Покровск хотын 1 дүгээр сургууль, ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль нь боловсрол соёл, спортын чиглэлээр 2020 он хүртэл хамтран ажиллах хэлэлцээрийн эхний үйл ажиллагаа болох ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн нүүдэлчдийн өв чуулгын тоглолт 2016 оны 4 дүгээр сарын 17-оос 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд  Покровск хотод амжилттай явагдлаа.

Монгол уламжлал, ёс заншил нүүдэлчин соёлын үнэт илэрхийлэл, дэлхийн соёлын гайхалтай өв болсон бий биелгээ, ардын дуу, бүжиг, хөгжмийн “Нүүдэлчдийн өв” тоглолтыг багш сурагчдын хамтарсан 37 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, Буриад улсын Улан-Үд хот, Сахагийн Хангалас дүүргийн Нэмүгү, Мохсоголлох, Покровск хотуудад 4 удаагийн тоглолт хийлээ. Тоглолтонд хүүхдийн урлагийн наадмын хошой алтан медальт, ОУлсын хүүхдийн Алтан гадас наадмын дэд байрын шагналт “Дорнын хүрээ” бүжгийн хамтлаг, бий биелээчдийн улсын наадмын тэргүүн байрын шагналт “Талын бийчид” хамтлагийнхан оролцож “Эх түүхийн улбаа”, “Тайгын хөг” хэмээх шинэхэн бүтээлүүдээ сонирхуулсан.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын урилгаар БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга   И Чанг Хуан, Засаг дарга И Жо Ху,  тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 20-ний өдрүүдэд ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн  Засаг дарга И Жо Ху нар нийгэм, боловсрол, урлаг, спорт зэрэг чиглэлд хамтарч ажиллах Санамж бичгийг байгуулав.

Ёнсу дүүргийн Засаг дарга И Жо Ху хэлэхдээ Чингэлтэй дүүргийн хүн амын 35 хувийг 18 хүртлэх насны хүүхэд багачууд эзэлдэг юм байна. Би өөрөө спортод дуртай, хүүхдэд хайртай хүн. Ийм учраас энэ чиглэлрүү илүү түлхүү анхаарч хамтран ажиллах болно гэдгийг онцолсон юм.

 

 

 

Цаашид Оросын Холбооны Улсын Халимаг Улсын Элстэй хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА олон улсын байгууллага, Хотуудын холбоо,  KOICA, JIKA, Дэлхийн Зөн олон улсын байгууллага, НҮБ-ын Хапитат ОНХХ, Good Neighbors олон улсын байгууллага, Азийн хөгжлийн сан зэрэг багуулаагуудтай хамтран ажиллаж байна.

Төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр: 2013-2016 он

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Хүний нөөцийн хөгжил” хөтөлбөр батлах тухай 64 дүгээр тогтоол, “Нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр батлах тухай 83 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/111 тоот тушаалаар 5 бүлэг 15 заалт бүхий “Хүний нөөцийн хөгжил” дэд хөтөлбөр, 2015 онд хийж хэрэгжүүлэх 10 бүлэг 38 заалт бүхий төлөвлөгөө гарган батлуулж, тайлант хугацаанд 10 бүлгийн 25 ажлын хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад 2, их дээд сургуульд 2 ажилтан, албан хаагч суралцаж байгаа бөгөөд суралцах хугацааны цалин хөлсийг олгож дэмжлэг үзүүлсэн. Гадаадын улс оронд ажлын туршлага судлуулах, сургалтад хамрагдах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, судлуулах зорилгоор БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНТУлсад 9 төрийн албан хаагчийг явуулж ажлын туршлага судлуулсан.

            Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр: 2013-2016 он

Дүүрэгт хэрэгжүүлж буй гадны орны төсөл хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн зөн, Гүүд нейброс олон улсын төрийн бус байгууллага, АДРА Монгол, Хада-фонд зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 1, / 394.287.750 төгрөг /, Хайлааст орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 2, /4.804.000 төгрөг/, Good Neighbors” олон улсын төрийн бус байгууллагын Тахилт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр /257.175.000 төгрөг/, Өрхийн тогтвортой тариалан, Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан Гэр бүл хүүхэд хөгжлийн төв. /49,000,000 төгрөг/, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт суурилсан Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг гадны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэж ирсэн.

Цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд:

Гэрээ хэлцэл:

Гэрээ хэлэлцээр хийх ажлын хүрээнд шинээр ОХУ-ын Халимаг улсын Элстэй хот, ХБНГУ-тай найрсаг хамтын ажиллагаа тогтоохоор ажиллаж байна.

Ажлууд:

А. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, туршлага судлах, гадны хөрөнгө оруулалтыг татан хамтран ажиллах, борлуулалтыг нэмэгдүүлэх.

Б. Хүний нөөцийн чиглэлээр ажилтан албан хаагчдыг чадавхижуулах гадны орны сайн туршлагыг нэвтрүүлэх, сургалтад хамруулах, туршлага судлуулах.

В. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах.

Г. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, зориулалтын ажлын байртай болгох чиглэлээр гадны байгууллагуудтай хамтран ажиллах.

  • Facebook