ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТАНИЛЦУУЛГА


 1992 онд Нийслэлийн Засаг даргын б/212 захирамжаар батлагдсан орон тоо цалингийн фондыг үндэслэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн орон тоонд ажиллах хүмүүсийг томилох дүүргийн Засаг даргын 1992 оны 10 сарын 17-ны өдрийн 04 тоот захирамж гарснаар Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалт тодорхой болж, бүрэлдэн тогтсон түүхтэй билээ. Анх байгуулагдахдаа 6 хэлтэс, 1 тасаг, 67 албан хаагчидтай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Тэргүүний дүүргээр 7 удаа шалгарсан.

 ЭРХЭМ ЗОРИЛГО


Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шадар туслагч байхад оршино.

 ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ


  1. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн сахиж, бүхий л үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх.

  2. Төрийн албаны ёс зүйг чандлан сахиж, улс төрөөс ангид байж, хариуцлага хүлээх чадвартай байх.
  3. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь өндөр мэргэшсэн, шуурхай, соёлтой, найдвартай, тасралтгүй байх.

 

  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ


  • Дүүргийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах

  • Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын  хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад  нь Засаг даргад туслах
  • Хурал, Засаг дарга, анхан шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах
  • Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох
  • Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг  зохион байгуулах
  • Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг  хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо зохион байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын  2009 оны 08 дугаар захирамжаар шинэчлэн баталсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Earning implementing cisco ip telephony and video certification, especially a sequence of ccnp collaboration, certification homework help https://www.pro-homework-help.com/ from the same source, will provide immediate professional reliability
  • Facebook