быстрый займ на карту

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль”-ийн дагуу 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад Орон нутгийн үйлчилгээний хэлтэс   зохион байгуулалтанд орсон түүхтэй.

Тус хэлтэс нь Тохижилт, Үйлдвэрлэл, Үйлчилгээний хэлтэс, Үйлдвэрлэл, Үйлчилгээний   хэлтэс зэрэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 онын 8 дугаар сараас бүтэц  зохион байгуулалтын өөрчлөлтөөр Дэд бүтэц,тохижилтын хэлтэс нэртэй ажиллаж байна.

 

Playful baby

Playful baby

Playful baby2017 ОНЫ  ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Playful baby

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Playful baby

Эрхэм зорилго

Эрүүл, аюулгүй, таатай орчин бүрдүүлэх замаар иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах

  Үйл ажиллагааны чиглэл

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гадаад, дотоодын зээл, тусламжийн болон дээд шатны байгууллагын хөрөнгөөр санхүүжих тохижилт, дэд бүтэцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах, төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналт тавих.

Чингэлтэй дүүргийн дулаан, цахилгаан, гэрэлтүүлэг, холбоо, мэдээлэл, цэвэр усны хангамжийн эх үүсвэр, түүний шугам сүлжээ, орон сууц, нийтийн аж ахуйн барилга байгууламжуудын ашиглагч байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангуулах.

Чингэлтэй дүүргийн хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын иж бүрэн буюу бичил тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хаягжуулалт, реклам, чимэглэл, мэдээллийн байгууламж, хот нийтийн болон үерийн далан суваг, борооны ус зайлуулах ил далд шугамын цэвэрлэгээ, хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, сэргээн засварлалт хийх;

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хог хаягдлын төсөл, хөтөлбөр, хог тээвэрлэлт, цуглуулалт, ус зайлуулах байгууламжийн болон нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, нийтийн бие засах газар, хөрс, усны бохирдол гэх мэт орчны бохирдлын асуудал, хог хаягдлын чиглэлээр бодлого  боловсруулах, хороо болон тохижилтын байгууллагуудын ажлыг удирдан зохицуулах;

Монгол Улсын хууль, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилт, Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж,  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг хугацаанд нь тайлагнан ажиллах.

  •  Хэлтсийн үүрэг : Дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх,
  • Хот тохижилтын талаар тодорхой асуудлуудыг боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга бусад холбогдох байгууллагуудад оруулж шийдвэрлүүлэх,
  • Хэлтэс нь эрхлэх  асуудлын хүрээнд  семинар, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах ба гадаад дотоодын адил төрлийн үйл ажиллагаанд хамрагдах, ном товхимол гаргах, гарын авлага материалаар хангах, сургалт сурталчилгаа явуулах, иргэдийн ахуйн соёл, хотжилт, экологийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн ажлыг төлөвлөн жил жилд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт хотын тохижилт, өнгө үзэмжийн асуудлаар зөрчил дутагдал гаргасан байгууллага, иргэдийг хуулийн хүрээнд арга хэмжээ авахуулах, цаашид үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар санал боловсруулж, удирдах байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,
  • Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилтын асуудлуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тооцоо судалгаа хийж, тулгамдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган ажиллах,
  • Тохижилтын ажлыг хорооны нутаг дэвсгэрээр зохион байгуулж цэцэрлэгжилт, тохижилт, архитектурын жижиг байгууламж болон хөшөө дурсгал, нийтийн эд аж ахуйн эд хөрөнгийн бүртгэл судалгаа хөтөлж, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах ажлыг төлөвлөх, ажлын  гүйцэтгэгчийг сонгон  шалгаруулах, ажил үйлчилгээ явуулахад  гүйцэтгэлийн хяналт тавьж тайлагнах,
  • Дүүргийн болон тохижилт, үйлчилгээний байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, тохижилтын байгууллагын ажиллагсадын ажлын нөхцөл байдал, ахуйн хангамж, хөдөлмөр хамгааллын асуудалд холбогдох байгууллагын санал санаачлагыг дэмжин хамтарч ажиллах,
  • Дэд бүтэц, тохижилт талаар иргэд, мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч, тэдний санал хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэгч байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэх,
  • Хот тохижилтын ажилд туслах болон санаачлага гарган ажиллах байгууллага, иргэдийг дэмжиж, тэднийг ажиллах бололцоогоор хангах, гэрээ байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих зэргээр хамтран ажиллах,
  • Дүүргийн хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалт, нийтийн эдэлбэр газрын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний бодлогыг боловсруулж, менежментийг сайжруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Дүүргийн хэмжээнд үүссэн, удаан хугацаанд хуримтлагдсан барилгын болон ахуйн хур хог хаягдлын цэгийн тоог бууруулах, хог хаягдал үүсгүүлэхгүй байх арга хэмжээг авах,
  • Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн асуудлаар баримтлах бодлого, гарах хууль тогтоомж, хэтийн болон ойрын зорилтын дагуу  дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөнд  тодорхой асуудал оруулах, батлагдсан төлөвлөгөө, даалгавар, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Та ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТСИЙН үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!

  • Facebook