быстрый займ на карту

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль”-ийн дагуу 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад Орон нутгийн үйлчилгээний хэлтэс   зохион байгуулалтанд орсон түүхтэй.

Тус хэлтэс нь Тохижилт, Үйлдвэрлэл, Үйлчилгээний хэлтэс, Үйлдвэрлэл, Үйлчилгээний   хэлтэс зэрэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оноос Худалдаа, Үйлчилгээний хэлтэс болон зохион байгуулагдан ажиллаж байна.

Playful baby

 

 

Эрхэм зорилго

Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдаа, нийтийн хоол, хүн амын хүнсний хангамж, ахуй үйлчилгээ, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллах,   Монгол   улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах биелэлтэнд нь хяналт тавих үндсэн зорилготой.

Playful baby

Үйл ажиллагааны чиглэл

  1. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүнс, худалдаа, нийтийн хоол, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  2. Жижиг, Дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны ЖДҮ эрхлэх нөхцөл бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, зээлд хамруулах, бүтээгдэхүүний чанар, стандарт, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
  3. Хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хүн амын хүнсний нөөц, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, мал бүхий иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх хүн амыг эрүүл хүнсээр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, газар ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулна.
  4. Ахуйн үйлчилгээний салбарын үйлчилгээний нэр төрлийг олшруулах, үйлчилгээний чадавхи, бизнесийн үр ашиг нэмэгдүүлэхэдтөрийн бодлогоор дэмжиж гэр хороололд аж ахуйн үйлчилгээний цэг салбарын тоог нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.
  5. Хүн амын хүнсний хангамж, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, ажил үйлчилгээг стандартын тохирлын үнэлгээ, чанарын баталгаажилтанд хамруулна.
  6. Аялал жуулчлал, түүнийг дагасан  бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, бүтээгдэхүүнээ сурталчлахад нь дэмжлэг үзүүлнэ.
  7. Онцгой байдлын үед хамтран ажиллах байгууллага, иргэдтэй гэрээ байгуулах замаар хоол хүнсээр хангах боломжийг бүрдүүлнэ.
  8. Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэнэ.
  9. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр дүнг нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллана.
  10. Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажил сайжруулах талаар өмчийн төрөл харгалзахгүйгээр бүх хэвшлийн аж ахуйн нэгж, албан тушаалтанд үүрэг өгч, биелэлтэнд хяналт тавина.
  11. Хэлтэс нь хариуцсан салбарын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бодлого, арга зүй, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

Playful baby

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Playful baby

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

Playful baby

 

Та ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
37 votes · 3 answers
Vote

In this example, a cisco ccnp collaboration, certification or recertification examination can advantage essaydragon.com both you and your company
  • Facebook