ЦЭРГИЙН ШТАБ

 Эрхэм зорилго

Батлан хамгаалах хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актууд,нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилтуудад ажил, үүргийн дагуу тусгагдсан ажлуудыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал мөн.

Үйл ажиллагааны чиглэл

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан орон тоогоор дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

  • Батлан хамгаалах талаархи бодлого, хууль  тогтоомж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, таниулах ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах,
  • Эрх бүхий байгууллагуудын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах ажлыг зохион байгуулах,
  • Орон нутгийн хамгаалалтын  төлөвлөлт, түүнийг хэрэгжилтийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын оролцоотойгоор зохион байуулах, дэмжлэг үзүүлэх,
  • Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг дүүргийн нутаг дэвсгэрийн аж, ахуйн нэгж байгууллагад явуулж зөрчил дутагдлыг арилгуулах,
  • Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангах, хүн, техник нийлүүлэх байруудыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,
  • Дүүргийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,
  • Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,
  • Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,
  • 26 дээш насны цэргийн алба биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах,
  • Иргэдээс ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөх,
  • Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,
  • Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтарч зохион байгуулах,
  • 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг сургах чиглэлээр албан бус сургалтын төвтэй хамтран ажиллах,
  • Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,
  • Дүүргийн онцгой объектуудын судалгаа, тооцоог Онцгой байдлын хэлтэстэй хамтран гарган, болзошгүй аюул ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах,
  • “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах

Албан хаагчдын мэдээлэл

дд

       Албан тушаал

  Цэргийн

       цол

  Овог нэр

  Ажлын

    утас

Өрөөний

  дугаар

Ажлын байрны тодорхойлолт

1

Цэргийн штабын дарга

Дэд хурандаа

Ж.Даваарагчаа

327575

    204

download

2

Тоо бүртгэлийн офицер

Дэд хурандаа

Ц.Эрдэнэбаатар

download

3

Төлөвлөлт, сургалтын офицер

Дэд хурандаа

Л.Мөнхбат

download

4

Дайчилгааны офицер

Хошууч

Н.Сүхбаатар

download

5

Мэдээллийн аюулгүй байдлын офицер

Ахлах дэслэгч

Ч.Отгонсүрэн

download

 

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Та ЦЭРГИЙН ШТАБ - ын үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
  • Facebook