Үзсэн: 194

Танилцуулга, семинар зохион байгуулагдаж байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд “Төслийн явцын танилцуулга, Азийн Хөгжлийн Банкны хамгааллын бодлого” сэдвээр нэг өдрийн танилцуулга, семинар зохион байгуулагдаж байна.

Семинарыг Төсөл хариуцсан Засаг даргын Орлогч Ж.Чимэдцогзол удирдан явуулж байна. Уг семинарт Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Аи Пи И Глобал зөвлөх багийн дэд ахлагч З.Туяа, НҮБ – Хабитат зөвлөх багийн нийгмийн ажилтан Ц.Цогзолмаа, Н.Золзаяа, бусад холбогдох албаны хүмүүс болон 14, 18 дугаар хорооны Ажлын албаны дарга, хэсгийн ахлагчид оролцож байна.

 

Leave a Reply

  • Facebook