Иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл

16 НАС ХҮРСЭН ИРГЭНД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрсний гэрчилгээ / хуулбар /
  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх / хуулбар /
  • Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
  • Үйлчилгээний үнэ -18300 /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2611172348 тоот дансанд 3300 төг тэмдэгтийн  хураамжийг тушаасан байна./

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Иргэний цахим үнэмлэхээ үрэгдүүлээд дахин авч байгаа тохиолдолд:

  • Цахим үнэмлэх хариуцсан улсын бүртгэгчээс дахин олголтын маягт авах.
  • Төлбөр тушаасан баримт үйлчилгээний үнэ -18300 /15000 төгргийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2611172348 тоот дансанд 3300 төг тэмдэгтийн  хураамжийг
  • Хяналтын улсын байцаагчийн торгууль ногдуулсан баримт. 40000 хүртлэх

Төрсний бүртгэлдээ ямар нэгэн өөрчлөлт оруулаад дахин авч байгаа тохиолдолд

  • Төрсний гэрчилгээ./1951 оноос хойш төрсөн иргэд/
  • Шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн гэрчилгээ,  хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг аль тохирохыг
  • Холбогдох байгууллагын тодорхойлолт /Хүйс өөрчлөгдсөн, дүр төрхийн өөрчлөлт буюу давхраа хийлгэсэн, хамраа өндөрлөсөн гэх мэт орсон бол/
  • Үйлчилгээний үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2611172348 тоот дансанд 3300 төг  тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./

Хаяж үрэгдүүлж, гэмтээсэн  тохиолдолд хяналтын улсын байцаагч  торгууль оногдуулна. 40000 төгрөг хүртлэх

Иргэний үнэмлэхийн 25 нас болон 45 насны сунгалт хийлгэхэд:

  • Хүсэлт /дахин олголтын маягт цахим үнэмлэх хариуцсан улсын бүртгэгчээс авах/
  • Иргэний цахим үнэмлэх /хугацаа дууссан цахим үнэмлэх/
  • Нийт үнэ -18300 /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, , Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 2611172348 тоот дансанд 3300төг  тэмдэгтийн хураамжийг тушаасан байна./

Мэдээлэл: Иргэний цахим үнэмлэх дахин авах хүсэлтийг төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаар цахим хэлбэрээр хүлээн авч байгаа тул та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.

ШИНЭЭР МЭНДЭЛСЭН ХҮҮХДЭД ТӨРСНИЙ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД:

Шинээр мэндэлсэн хүүхдийг бүртгүүлэхдээ хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар/
  • Төрөх газраас олгосон нярайн эрүүл мэндийн дэвтэр /дэвтэрийн 3,15-р хуудсыг бөглөөд хуулбарласан байна. Мөн амаржих газрын тэмдэг дарагдсан байх шаардлагатай /
  • Эрүүл бойжиж буй тухайн өрхийн эмчийн тодорхойлолт
  • Эцэг , эхийн гэрлэлтийн гэрчилгээ түүний хуулбар
  • Эцэг , эх гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд эцэг, эх хоёул биечлэн ирж маягтын дагуу өргөдөл бичин гарын үсэг зурна. /орлон хэн нэгэн хүний гарын үсэг зурахгүй /

Хүүхдийн төрсөн эх нь Чингэлтэй дүүргийн оршин суух хаягтай байна.

Эцэг, эх батлуулаагүй өргөдлөөр бүртгэл хийлгэхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Голомт банкны 1165004534 тоот дансанд 2500 төгрөг тушаан орлогын мэдүүлгийн хуудсыг авч ирнэ.

Гэрлэлтийн баталгаатай болон эхээр овоглох хүүхдэд 2500 төгрөг тушаахгүй

Төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.

ЭЦЭГ  ТОГТООСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Эцэг эх хамтран гаргасан өргөдөл
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь /хуулбарын хамт/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл
  • Гэрчилгээний үнэ Голомт банкны 1165004534 тоот дансанд 2500 төгрөг тушаан орлогын мэдүүлгийн хуудсыг авч ирнэ.

ГЭРЛЭЛТИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Гэрлэсэн эсэх лавлагаа /УБЕГ-ын ИБТА-аас эсвэл ТҮЦ машин
  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдлийг бөглөнө/ өргөдөлийн маягтыг хариуцсан улсын бүртгэгчээс авах / Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, ИБТА-ын лавлагаа
  • Харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гаргасан эрүүл мэндийн магадлагаа

               Үүнд: /эрүүл мэндийн хуудсыг хариуцсан улсын бүртгэгчээс авах/

  • сүрьеэ
  • бздхө
  • дох
  • сэтгэц мэдрэл
  • Гэрлэлт бүртгүүлж буй иргэд өөрийн биеээр ирнэ
  • Гэрлэгсдийн талаас нэг нэг гэрч
  • Гэрчилгээний үнэ 2500 төгрөг

Чингэлтэй дүүргийн 2, 4, 6, 7, 10, 18-р хорооны иргэд гэрлэлтийн баталгааг хороон дээрээ очиж батлуулна уу.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД:

НЭГ. ЗАХИРГААНЫ ЖУРМААР ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ

  • Өөрийн гараар тус тусдаа бичсэн эхнэр, нөхрийн өргөдөл /Нотариатаар баталгаажуусан/
  • Дундаасаа 0-18 насны хүүхэдгүй тухай оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний баримтын төв архиваас авсан гэрлэлтийн лавлагаа

ХОЁР. ШҮҮХИЙН ЖУРМААР ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСАНЫГ БҮРТГЭХ

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн эх хувь
  • Гэрлэлт цуцлалтыг бүртгүүлэх тухай өргөдөл, хүсэлт
  • Бичиг баримтын хуулбар
  • Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь. Хаяж үрэгдүүлсэн тохиолдолд иргэний баримтын төв архиваас авсан гэрлэлтийн лавлагаа

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:

  • Нөхөр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн өргөдөл
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийн хуулбар
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
  • Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шүүхээр цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
  • Иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
  • Гэрлэгсэд УБЕГ-ын Иргэний баримтын архиваас гэрлэсэн эсэх лавлагаа авах
  • Гэрчилгээний үнэ Голомт банкны 1165004534 тоот дансанд 2500 төгрөг тушаан орлогын мэдүүлгийн хуудсыг авч ирнэ.

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ БҮРТГҮҮЛЭХЭД:

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл

Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргана.

Бүрдүүлэх материал:

Үрчлэн авах тал

  • Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ Дүүргийн Засаг даргад гаргана. /өргөдлөө нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Оршин суугаа сум, хорооны Засаг даргын болон ажилладаг байгууллагын тодорхойлолт / амьжиргааны түвшин, эдийн засгийн боломжийн талаарх/
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ял шийтгэл эдэлж байсан эсэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэргэлдэг эсэх талаар/
  • Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт /Дох, сүрьеэ, сэтгэц/
  • Гэрлэлтийн баталгаа /хуулбар/
  • Иргэний цахим үнэмлэх /хуулбар/

         Үрчлүүлэгч тал:

  • Эцэг , эхийн хүүхдээ үрчлүүлэх тухай хүсэлт /нотариатаар гэрчлүүлсэн байна/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ/архивийн лавлагааны хамт/
  • 7-оос дээш насны хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авна.
  • Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Эцэг , эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

Хүүхэд үрчилснийг бүртгүүлэхэд үрчлэн авагч тал, үрчлүүлэгч талууд заавал биеэр байлцана.

Санамж: ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон,сүрьеэ сэтгэцийн өвчтөй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг ХОРИГЛОНО. /гэр бүлийн хуулийн 57.2 дах заалт/

ОВОГ,ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, НЭР ӨӨРЧЛӨХ БҮРТГЭЛ:

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл

Иргэний овог ,эцэг /эх/-ийн нэр, нэрийг:

  • Ургийн овог өөрчлөх бүртгэл
  • Эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн бүртгэл
  • хүүхдийн нэр өөрчилсний бүртгэл гэж хийгдэнэ.

Ургийн овог өөрчлөх бүртгэл:

  • төрсний гэрчилгээ, түүний архивын лавлагаа
  • иргэн өргөдлөө бичиж хорооны Засаг даргаар тодорхойлуулах
  • ЦЕГ-ын ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт /албан бичгээр авах/
  • Зөв ургийн овогтой эцэг, эх болон төрөл, садны иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Өргөдөл гаргагчийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

Эцэг /эх/-ийн нэр өөрчилсөн бүртгэл:

  • Төрсний гэрчилгээ, түүний архивын лавлагаа
  • иргэн өргөдлөө бичиж хорооны Засаг даргаар тодорхойлуулах
  • ЦЕГ-ын ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт /албан бичгээр авах/
  • Шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөртөй эсэх тодорхойлолт /100 айлд байрлах жоби төвийн дэргэд/
  • Иргэний цахим үнэмлэхтэй нийцэж байгаа буюу зөв бичигдсэн 3-5 бичиг баримтын хуулбар /их дээд сургууль төгссөн гэрчилгээ, диплом, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний /улаан/ паспорт/

Хүүхдийн нэр өөрчилсний бүртгэл :

  • Төрсний гэрчилгээ, түүний архивын лавлагаа
  • Эцэг, эх өргөдлөө бичиж хороогоор тодорхойлуулна
  • 7-оос дээш насны хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг бичгээр авна.
  • Хүүхдийн бичиг баримтын хуулбар /суралцагчийн хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт/

Иргэний овог, эцгийн нэр , нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө.

Иргэн урьдын овог, эцэгийн нэр , нэрээ авахаар өргөдөл гаргаж болно.

Улсын бүртгэгч бүрдэл хангасан материалыг хүлээн авч 30 хоногийн дотор дүүргий Засаг Даргын захирамж гаргуулахаар Засаг Даргын тамгын газарт хүргүүлнэ.

Эд хөрөнгийн бүртгэл

       ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд тухайн газрын хаяг, хэмжээ, үнэ, нэгж талбарын дугаар, хэдэн хүн хамтран өмчилдөг тухай тодорхой бичиж гарын үсгээ зурсан байна.
  • Газар өмчлүүлэх тухай шийдвэр /эх хувь/
  • Хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг/эх хувь/
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар
  • Үйлчилгээний хураамж- үнэ төлбөргүй
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

  1. ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгчөөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
  • Кадастрын зураг /эх хувь/, Кадастрын зураг бүртгүүлэх гэж буй эд хөрөнгө тусгагдсан байна.
  • Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдэд төрсний гэрчилгээний хуулбар
  • Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг/А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
  • Хашаа байшин, хувийн сууцны план зураг /талбайн хэмжээ тусгах/
  • Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.

  1. ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ОРОН СУУЦНЫ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

What do you think, should pandora be www.celltrackingapps.com/ worried about itunes radio
  • Facebook