Нийгмийн халамж үйлчилгээ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Нийгмийн даатгалын сангаас ахмад настны тэтгэвэр авах эрх үүсээгүй мөн хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд тэдгээр нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан халамжийн тэтгэвэр авах эрхтэй бөгөөд дараахь бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө:

  • тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл.
  • өөрийн амьдардаг харъяа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 хувь цээж зураг.
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
  • нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • тэтгэмж тогтоолгохыг хүссэн өргөдөл.
  • өөрийн амьдардаг харъяа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 хувь цээж зураг.
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
  • 13.1.1-т заасан асаргааны тэтгэмжинд хамрагдах тохиолдолд асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт
  • 13.1.4-т заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай сум, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт
  • 13.2.1-т заасан иргэний тухайд бүтэн өнчин хүүхэд асран халамжлах бол хүүхдийн эцэг,эхийн нас барсны гэрчилгээ,хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч,харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум,дүүргийн Засаг даргын захирамж,тэдгээрийн хуулбар
  • 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон,эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан,эцэг, эх байх эрхээ хязгаарлуусан,хасуулсан,хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр
  • 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдийн эцэг, эх хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх,асран халамжлах болоцоогүй эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай сум,хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 13.2.2-т заасан иргэний асрах хүүхдэд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагий байгууллагын тодорхойлолт
  • 13.2.3. асрагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
  • Тухайн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие болохыг тодорхойлсон тухай, “Амжиргааг дэмжих зөвлөл”-ийн шийдвэр.
  • 13.2.4-т заасан иргэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг,хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • 13.5.1,13.5.4-т заасан тохиодолд өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх,төрсний гэрчилгээ хуулбарын хамт
  • 13.5.1 заасан иргэн гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжил (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс)-ийн байгууллагын дүгнэлт
  • 13.5.1,13.5.3,13.5.4-т заасан иргэд харьяа эд хөрөнгийн бүртгэлийн газраас орон сууц,үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • 13.5.2-т заасан тохиолдолд эцэг,эхийн нас барсны гэрчилгээ,хэрэв хаяж,үрэгдүүлсэн бол иргэний бүртгэл,мэдээллийн байгууллагын архивын лавлагаа,эцэг ,эх байх эрхийг нь хассан бол энэ тухай шүүхийн шийдвэр
  • 13.5.3- заасан тохиолдолд ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
  • 13.5.6,13.5.7-д заасан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг,хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • 13.5.8-т заасан иргэн хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
  • 13.5.9-т заасан тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт    одонгийн үнэмлэх, хуулбарын хамт.
  • 13.7-т заасан иргэн жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч,хороонд бол өрийн эмчинй тодорхойлолт

АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ,ХӨНГӨЛӨЛТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • 1.өргөдөл
  • 2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 3. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 5.1.1-т заасан тохиолдолд протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
  • 2.протез хийлгэсэн бол мөнгө төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
  • 5.1.2-т заасан тохиолдолд алдар цолтны үнэмлэх, хуулбарын хамт;
  • 2.ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
  • 3.замын зардал төлсөн тухай баримт;
  • 4.эрхийн бичиг.
  • 5.1.3-т заасан тохиолдолд ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 2.сум, хорооны ахмадын байгууллагын санал;
  • 3. хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт.
  • 4. нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт.
  • 5.1.4-т заасан тохиолдолд замын зардал төлсөн баримт;
  • 2. эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт;
  • 3. хүндэт донороос бусад ахмад настанд эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт
  • 4. хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;
  • 5. нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт.
  • 5.1.5-т заасан тохиолдолд нас барсны гэрчилгээ;
  • 2. нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
  • 3. ганц бие болох тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • 5.1.6-д заасан тохиолдолд алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
  • 2. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
  • 3. замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
  • 5.1.8-д заасан тохиолдолд алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
  • 2.ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт.
  • 3.замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
  • 5.1.9-д заасан тохиолдолдалдар цолны үнэмлэх эсхүл ахмад дайчны үнэмлэх хуулбарын хамт
  • 2 хувь зураг
  • 5.1.10-т заасан тохиолдолдалдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;

ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

  • 2.замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.

5.1.11-т заасан тохиолдолд төрийн өндөр албан тушаал хашиж байсныг гэрчлэх   бичиг баримт, хуулбарын хамт

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • 1.өргөдөл
  • 2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 5.1.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 2. аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
  • 3.иргэнийг байнга асрах, эмнэлгийн хяналтад байлгах шаардлагатай болохыг тогтоосон сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч, аймаг, дүүргийн нэгдсэнэмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт.
  • 5.1.2протез, орпотед хийлгэх болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
  • 2. төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • 3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 4. протез, ортепед, тусгай хэрэгслийнтөлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • 5.1.3,5.1.4протез, орпотед хийлгэх болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
  • 2.төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • 3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 4.протез, ортепед, тусгай хэрэгслийнтөлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • 5.нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт.
  • 5.1.5 цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон цэцэрлэг, сургуулиас авч гэрт нь хүргэж өгөх хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 2.хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
  • 3. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь сургууль, цэцэрлэгт суралцаж буйг тодорхойлсон сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
  • 4. орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн бол тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
  • 5.1.6 төрсний гэрчилгээ, (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
  • 2.16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын,
  • 3.16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
  • 4. замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл;
  • 5. рашаан сувилалд сувилуулсан эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл;
  • 6. эмчилгээ, сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт
  • 5.1.7 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
  • 2. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • 3.хүүхэд нь цэцэрлэгт хүмүүждэг тухай сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэл
  • 5.1.8өргөдөл маягтын дагуу;
  • 2. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 5.1.9аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
  • 2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • 3.аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
  • 4.замын зардал төлсөн тухай баримт эсхүл нэхэмжлэл.
  • 5.1.12 хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • 2.аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
  • 3. эрхийн бичгийн үнэ төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
    1. 5.1.13 нас барсны гэрчилгээ;

3.оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгал (суманд нийгмийн даатгалын байцаагч)-ын байгууллагын тодорхойлолт;

4. хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт;

5. ганц бие болох тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

6. оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Сэргээн засах, өдрийн үйлчилгээ болон гэрийн асрамж, халамж үйлчилгээнд хамрагдах иргэд:

Иргэний цахим үнэмлэх

Тэтгэвэрийн /группын/ дэвтэрийн хуулбар

Батлагдсан маягтын дагуу өргөдөл, цохолт

  • Сургалтын зохион байгуулах үйлчилгээнд хамрагдах иргэд:

Иргэний цахим үнэмлэх

Тэтгэвэрийн /группын/ дэвтэрийн хуулбар

Батлагдсан маягтын дагуу өргөдөл, цохолт

  • Түр байрлуулан асрамжлах

Иргэний цахим үнэмлэх / хүүхэд бол гэрчилгээ / хуулбар

Тэтгэвэрийн / группын / дэвтэрийн хуулбар

Өргөдөл, цохолт

Хөгжлийн нийгмийн ажилтаны нөхцөл байдлын үнэлгээ

Хороон засаг даргын тодорхойлолт

Амьжиргааг дэмжих зөвлөл

  • Хамт олны бүлэг бүрдүүлэх, амьдрах ухаанд сургах

Иргэний цахим үнэмлэх / хүүхэд бол гэрчилгээ / хуулбар

Тэтгэвэрийн / группын / дэвтэрийн хуулбар, өрх толгойлсон эм /эр/, хүчирхийлэлд өртсөн иргэн /хүүхэд/ бол тодорхойлсон байх.

Өргөдөл, цохолт

Хороон засаг даргын тодорхойлолт

Төсөл

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

22 дугаар зүйл.Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

22.2.1.хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг авахад иргэн:

  1. Иргэн хүнсний эрхийн бичиг олгох хүсэлтээ батлагдсан өргөдлийн маягтаар хороонд хандаж гаргаж, Хорооны халамжийн мэргэжилтэн иргэний өргөдлийг ООТА-ийн программд шивж оруулна
  2. Өргөдөл гаргасан иргэн ООТА-ийн судалгаанд хамрагдана
  3. Судалгааны үр дүнгээр НХҮЕГ-аас хариу ирнэ
  4. Хамрагдах боломжтой хариу ирсэн тохиолдолд хүнсний эрхийн бичгээр олгох бараа бүтээгдэхүүн олгох картыг банкнаас тухайн өрхийн тэргүүлэгчийн нэр дээр олгож, -/ам бүлийн тодорхойлолт, иргэн-иргэний үнэмлэхний хуулбар,хүүхэд- төрсний гэрчилгээний хуулбар бүрдүүлнэ/хүнсний эрхийн бичгээр олгох бараа бүтээгдэхүүн олгох картыг банкнаас тухайн өрхийн тэргүүлэгчийн нэр дээр олгоно
  5. Сар бүр хувиарлагдсан дэлгүүрээс картаа уншуулж өрх хүнсний бүтээгдэхүүнээ авна. Журамд заасан 10 төрлийн бүтээгдэхүүн

Хүнсний эрхийн бичгээр үйлчилэх дэлгүүр:

1.Хүнсний эрхийн бичгээр үйлчилэх хүсэлтээ албан тоотоор хэлтэст гаргана

2.Хэлтсээс зарласан хугацаанд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

-Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар

-Ажлын байрны дүгнэлт

-Дүүргийн Тамгын газартай байгуулсан үйлчилгээ эрхлэх гэрээ

-10 төрлийн бүтээгдэхүүний үнийн санал

-Дэлгүүрийн байршлын зураг /газрын кадастрын зураг/

-Хүнсний эрхийн бичгээр урьд өмнө үйлчилж байсан бол гэрээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

  • Facebook