ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛСЭН, ТУРШЛАГА СОЛИЛЦСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХӨТӨЛБӨРҮҮД

Эрүүл мэндийн чиглэлээр

      БНСУ-ын “Мёнжи” эмнэлэгтэй байгуулсан Санамж бичгийн хүрээнд тус эмнэлэгтэй хамтран “Хүүхдийн амбулатори”-д дүүргийн иргэд, хүүхэд залуучуудад амьсгалын зам, арьс харшил, халдварт өвчний үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй хийх арга хэмжээг зохион байгуулсан.

 

Боловсролын чиглэлээр

Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн боловсролын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд “Сурагч солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж, Ёнсу  дүүргээс 2 багш 12 сурагч Монгол Улсад, Чингэлтэй дүүргээс 4 багш найрал дууны 30 сурагчид БНСУ-д зочилсон. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Чингэлтэй дүүрэг болон Ёнсу дүүргийн сурагч хүүхэд багачууд хоёр орны түүх, соёл, ардын өв уламжлал, ёс заншлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлсэн төдийгүй багш, сурган хүмүүжүүлэгчид харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.                             

         

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ Улсын Хангаласский дүүргийн Мохсоголлох суманд дүүргийн 17 дугаар сургуулийн 8 багш 25 сурагч зочилж, багш сурагч нар боловсролын тогтолцоо, сургалтын орчин, заах арга зүйн тал дээр туршлага солилцож, ёс заншил, түүх соёлоо харилцан сурталчилж таниулсан юм.

   

 

Эдийн засгийн чиглэлээр

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын АИХ-ын дарга Го Зинь Мины урилгаар дүүргийн ИТХ болон Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг тус хотод ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг тус хотод болох БНХАУ-ын “Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн 14 дэх удаагийн үзэсгэлэн худалдаа”-нд оролцуулах, Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийн салбарыг нээх зэрэг асуудлаар санал солилцсон. Улмаар “Хойд бүсийн Олон Улсын олон улсын шинжлэх ухаан, технологийн 14 дэх удаагийн үзэсгэлэн худалдаа”-нд дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчид 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, нийт 20,1 сая төгрөгийн худалдааны борлуулалт хийгдсэн.

 

 

 

Соёл урлаг, спортын чиглэлээр

Дүүргийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Саха /Якут/ Улсын “Тирэх” хамтлагийн гишүүд хүрэлцэн ирж, “Дээлтэй-Монгол 2016” наадамд өөрсдийн үндэстний хувцастайгаа оролцож, хоёр үндэстний ёс уламжлалт соёл, ёс заншлаа харилцан сурталчилсан.

 

Чингэлтэй дүүрэг, БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Ёнсу дүүргийн эмэгтэйчүүдийн найрал дууны баг болон Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт “Улаанбаатар чуулга”-ын концертын их танхимд болж, хоёр орны соёл урлагийг харилцан сурталчилж, таниулсан юм.

 

 

БНСУ-ын Сөүл хотын Сунпа дүүрэгт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хансэн Пэгжэ” баярын арга хэмжээнд дүүргийн 57 дугаар сургуулийн багш Ч.Отгонмаагаар ахлуулсан 5 сурагч оролцож, ардын язгуур урлагийн төрлөөр тайлан тоглолт хийж, Сунпа дүүргийн ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл урлаг, зан заншлыг сурталчилсан.

ОХУ-ын БН Саха (Якут) улсын Хангаласский дүүрэг (улус)-тай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд болон Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтан, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хангаласский дүүрэгтэй хамтран Якут үндэстний “Хапсагай” бөхийн нөхөрсөг тэмцээнийг хамтран 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах “MJ” спортын цогцолборт амжилттай зохион байгуулсан. Ингэснээр хоёр дүүргийн спорт, соёл урлагийн харилцааг өргөжүүлж, хоёр үндэстний спорт, соёл, ёс заншлаа харилцан таниулж, сурталчилсан. Тус тэмцээнд өсвөрийн 7, насанд хүрэгчдийн 7 жинд нийт 42 багц медалийн төлөө ОХУ-ын Бүгд найрамдах Якут улсын болон Монгол улсын 200 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

  • Facebook