быстрый займ на карту

АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

ТАНИЛЦУУЛГА

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 1998 онд Нийслэлийн засаг даргын А/40 тоот захирамжийг үндэслэн 1999 онд дүүргийн Засаг даргын Б/76 тоот захирамжаар байгуулагдсан засаг даргын дэргэдэх ажлын алба, төрийн, төсөвт, сургалтын байгууллага юм.Нийслэлийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13 ны өдрийн А/1102 тоот захирамжаар Албан бус Насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.

 

 ЭРХЭМ ЗОРИЛГО:Хүссэн хүн бүрт хэрэгцээтэй боловсролоо, бололцоотой хугацаандаа, өөртөө тохирсон хэлбэрээр, сургуулиас гадуур эзэмших орчинг бүрдүүлж, тасралтгүй, тогтвортой үйлчилгээ үзүүлэх

ЗОРИЛТ: Хүссэн хүн бүрт боловсролын тасралтгүй үйлчилгээг сургалтын таатай орчинд үзүүлж, бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:Монгол улсын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Засгийн газрын 1997 оны 116 дугаар тогтоол “Албан бус боловсролын үндэсний хөтөлбөр”, 2002 оны 14 дүгээр тогтоол “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр”, 2004 оны 244 дүгээр тогтоол “Бичиг үсгийн үндэсний хөтөлбөр”, Иргэний болон Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгаар орон нутгийн түвшинд иргэд, хүн амын дунд боловсролын сургалт, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй. Үүнд:

1. Хүн амыг хөгжүүлэх тэдний боловсрол, мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлэх чиглэл: Хүн амын боловсролын хэрэгцээг судалж, тэднийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, боловсролынх нь ерөнхий түвшинг дээшлүүлэх шаардлагыг харгалзсан сургалтыг ялгавартай зохион байгуулна. Үүнд:

Тогтвортой хөгжлийн боловсрол

Эрүүл мэнд, эрүүл аж төрөх боловсрол

Хууль эрх зүйн боловсрол

Байгаль экологийн боловсрол

Эдийн засгийн боловсрол

Соѐл, гоо зүйн боловсрол

Сурган хүмүүжүүлэх боловсрол

Шинэ технологитой танилцуулах

2. Хүн амын боловсролын түвшинг дээшлүүлж, мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх, мэргэжлийн чадвар, дадал мэргэжлийн баримжаа олгох замаар хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэл: Иргэдэд урт богино хугацааны сургалтаар дадлагажих, мэргэжил эзэмших, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, мэргэжлийн баримжаа олоход нь туслах. Үүнд:

 Өрхийн орлогоо нэмэгдүүлэх, өөрөө өөртөө ажлын байр бий болгох

Дагалдан, шавилан суралцуулах

Боловсон хүчнийг давтан бэлтгэх, мэргэшүүлэх

 

2017 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
  • Facebook