быстрый займ на карту

АХМАДЫН ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын 1992 оны 8-рсарын 18-ны 18-р тогтоолоор Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг 2 дүүрэг болгож НийслэлийнЧингэлтэй дүүрэг байгуулагдснаар 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан дүүргийн ахмадын төлөөлөгчдийн хурлаар дүүргийн ахмадын хороог анх байгуулж Ахмадын хорооны даргаар дүүргийн ИТХ-ындарга Д.Тогтохжаргалыг, тэргүүлэгчдээр Ч.Дашлхàгва, Б.Чулуун, З.Тоня, З.Рийзэн, Д.Янжин, Д.Цэенхорлоо нарыг сонгон ажиллуулжээ. Түүнээс хойш Д.Тогтохжаргал дүүргийн Ахмадын хорооны даргаар тасралтгүй 18 жил, Д.Янжин зохион байгуулагчаар 15 жил, З.Тоня 6 жил ажилласан.

Чингэлтэй дүүргийн Ахмадын байгууллагын үүсэл, хөгжил, үйл ажиллагааны эхний 18 жилийн түүх нь Монгол улсын Хууль зүйн албаны“Тэргүүний ажилтан”, Хүнлэг тэргүүний өмгөөлөгч, академич, профессор, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын анхны дарга, дүүргийн анхны хүндэт иргэн, Ахмадын хорооны хүндэт дарга Д.Тогтохжаргалын хөдөлмөр бүтээлтэй салшгүй холбоотой бөгөөд ингэж ажиллах хугацаандаа Чингэлтэй дүүргийн болон дүүргийн Ахмадын байгууллагын билэгдэл эмблемийг зохиосон.

2009 оны 12 дугаар сарын 17-нд хуралдсан Чингэлтэй дүүргийн Ахмадын төлөөлөгчдийн ээлжит бус 7 дугаар бага хурлаар дүүргийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийг А.Зул, Д.Тогтохжаргал, Л.Мөнхөө,  Сандийноров,З,Тоня, С.Түмэнцэнд Ш.Цагааннарыг сонгож А.Зулыг Ахмадын хорооны даргаар баталснаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулиуд, эрүүл мэндийн үйлчилгээ, дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад настнуудад нийгмийн хамгааллын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх.

АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Ахмадын хороо нь 2 орон тоотой Дарга, зохион байгуулагч

Ахмадын хороо удирдах зөвлөлийнгишүүн 7, хяналтынзөвлөл 3

Дүүргийн 19 хороондтусбүр 1 ахмадын зөвлөлийн даргатай тэргүүлэгчид 5-12 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Цээж зураг

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

Гар утас

Цахим хаяг

Алагийн Зул

Дарга

327575-402

99181475

Zul_duai

@ yahoo.com

Лхагважавын Мөнхөө

Зохион байгуулагч

327575-402

99231678

Lkh__Munkhuu @ yahoo.com

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
  • Facebook