БИЕИЙН ТАМИР,СПОРТЫН ХОРОО

ТАНИЛЦУУЛГА

 Тус Биеийн тамир, спорт хороо нь 1946 онд үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн дэргэд биеийн тамирын “Ард нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдан улмаар 1951 онд биеийн тамирын “Хоршоолол нийгэмлэг” болон өргөжиж биеийн тамир, спортын ажлыг зохион байгуулан бүх нийтийн биеийн тамирыг өрнүүлэх, секц дугуйлан байгуулах, уралдаан тэмцээнд оролцох, үндэсний болон орчин үеийн спортыг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байсан.

Төрөөс спортын байгууллагын талаар тодорхой арга хэмжээнүүд авах болсноор Монгол улсын Засгийн газрын 1994 оны 50 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1994 оны А/54 дүгээр захирамжаар “Биеийн тамир, спортын сургалтын төв” нэртэйгээр өөрчлөгдөн ажиллаж байгаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн “Биеийн тамир, спорт хороо” болон өргөжиж  Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 2010 оны 53 дугаар зарлиг, Улсын Их Хурлын “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” 2009 оны 95, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 2012 оны 37, Засгийн газрын “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр” батлах тухай 2011 оны 32,  “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2009 оны 05 дугаар тогтоол, Засгийн газар болон Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд  хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтээр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, уралдаан тэмцээнд оролцуулахад   ажлаа чиглүүлэн 17 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:Дүүргийн иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын залгамж халааг бэлтгэх, амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулах

ЗОРИЛТ:

  • Биеийн тамир, спортыг хөгжүүлэх төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
  • Биеийн тамир, чийрэгжилтийн ажил үйлчилгээг өргөжүүлэн, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтэнд судалгаа хийх
  • Олон улс болон улс, нийслэл, нэрэмжит тэмцээнүүдэд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулах
  • Үндэсний болон  спортын бусад төрлүүдийг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлж, уралдаан тэмцээн зохион байгуулахад мэргэжлийн удирдлагаар хангах
  • Хүний нөөцийн хангалт, түүний чадавхи, сургалт, шагнал урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  • Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, уралдаан тэмцээнд оролцох нөхцөл бололцоогоор хангах
  • Санхүү, эдийн засгийн төлөвлөлтийг сайжруулж, төсөв, зардлын үр ашгийг дээшлүүлэх, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХОРООНЫ

АЛБАН ХААГЧДЫН  МЭДЭЭЛЭЛ

Ажилчдын нэрс Албан тушаал Утас
1 Р.Очирпүрэв Дарга 99099099, 90998085
2 С.Даваасүрэн Нягтлан бодогч 95051447,

91104445

3 Б.Мөнхбаяр Ахлах дасгаалжуулагч 95955582, 90098586
4 Ц.Өлзийбаяр Нийтийн биеийн, тамирын  арга зүйч 88057536  90057536
5 С.Бадамцэцэг Бичиг хэрэг 99437877  88150208
6 Ш.Мөнх-Эрдэнэ Нийтийн биеийн тамирын арга зүйч 90097060

 

7 Б.Бямбанаран Нийтийн биеийн  тамирын ахлах дасгалжуулагч 80046888
8 Н.Мөнхбаяр Сагсан бөмбөгийн дасгалжуулагч 99209966

90001020

9 С.Баяржаргал Жүдо бөхийн дасгалжуулагч 99735262

90005262

98262125

10 У.Мягмарсүрэн Волейболын дасгалжжулагч     88620286  95199552
11 Х.Амартүвшин Жолооч 90114999  86364689
12 А.Ононцэцэг Үйлчлэгч 80882140  90001070
13 Д.Мөнх-Эрдэнэ Үйлчлэгч 88123042  90003042
14 Алтансүх Жижүүр 90116999  99197019
15 Ц.Баттулга Жижүүр 89430560

 

16 Б.Баярмагнай Жижүүр 95117336

 

Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Жуулчны гудамж, Урт цагааны 5 дугаар корпус

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН


ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2014

ЧД-ийн Засаг даргын дэргэдэх Аэробик гимнастикийн Өсвөрийн шигшээ багийн2014 оны тайлан

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ баг тайлан

4 волейбол-2014 оны тайлан

Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ баг

Засаг даргын дэргэдэх жүдо бөхийн өсвөрийн шигшээ баг

2014 ОНЫ ТАЙЛАН

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН 2014 ОНЫ ТАЙЛАН

Чингэлтэй дүүрэг дэх Засаг даргын дэргэдэх спортын гимнастикийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын 2014 оны ерөнхий танилцуулга

 

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
  • Facebook