быстрый займ на карту

ДОТООД АУДИТЫН АЛБА

Танилцуулга

Монгол улсын “Төсвийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлд “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 129 дүгээр тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг баталж дүүргийн Засаг даргын 2013 оны А/236 дугаар захирамжаар Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна.

Зорилго:Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудал, хамрах хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан байгууллага, нэгжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн зарцуулалт хөрөнгө өр төлбөр, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад хяналт шалгалт ба аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлага засаглал, дотоод хяналтын үйл явцыг үнэлэн тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэхэд оршино.Дотоод аудитын үйл ажиллагаа нь Ил тод, Бие даасан, Хараат бус байж, аудитын дүнг бодитой, үнэн, зөв, шударгаар тайлагнана.

Үйл ажиллагааны чиглэл:

–       Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагаа нь дараах чиглэлтэй байна:

–       Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал

–       Төсвийн хөрөнгийн зүй зохистой, үр ашигтай зарцуулалт

–       Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал

–       Төрийн сангийн үйл ажиллагаа

–       Нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв, найдвартай байдал

–       Санхүүгийн мэдээллийн үнэн зөв найдвартай байдал

–       Хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалт, өмчлөл

–       Эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал

–       Төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын даргын шийдвэрээр тусгайлан явуулах бусад аудит

–       Холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит

Дотоод аудитын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж болон Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад нийцсэн, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан арга зүйн хүрээнд явагдана.

Албан хаагчдын мэдээлэл

Нэрс Албан тушаал Ажлын утас Цахим хаяг
Ц. Жаргалтай  Дарга  70144030
Д. Ажмянган  Дотоод аудитор 70144030  audit@chingeltei.gov.mn
О.Баярсүрэн  Дотоод аудитор
Ц. Даваасүрэн

 

Б.Батбилэг

Дотоод аудитор

Дотоод аудитор

Дотоод аудитор

 70144030

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
91 votes · 1 answer
Vote

Товхимол

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 

  • Facebook