ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Танилцуулга

Төв нь 2011 оны 12 сард байгуулагдан өнөөдрийн байдлаар 21 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдэд дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Үүнд:

  1. Аж ахуй эрхлэх сургалт
  2. Зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ
  3. Бизнес инкубацийн үйлчилгээ

Төв нь боловсон хүчний хувьд 21 ажилтантай, 1 үндсэн багш, 4 гэрээт багш, зөвлөгөө өгөх гэрээт 3 мэргэжлийн байгууллагатай, материаллаг баазын хувьд төв болон салбар 4 байранд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 23 ажлын байр, 30 хүний багтаамжтай сургалтын танхим, зөөлөн оёдлын сургалтын тоног төхөөрөмж бүхий танхим, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагатай хамтарсан оёдлын нэмүү өртгийн Каластрын төв /ердийн болон тусгай зориулалтын 13 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж бүхий/, үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор онлайн каталоги болон 2 сүлжээ худалдааны цэгтэйгээр ажиллаж байна.

Эрхэм зорилго:Төв нь дүүргийн бизнес эрхлэхийг хүсэгч болон шинэ тутам байгуулагдсанаж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийг шинэ, жижиг бизнест хөгжлийн эмзэг болон төвөгтэй эхний үе шатуудыг даван туулах, цаашдын тогтвортой өсөлт хүртэл бойжуулах, үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ажлын байр нэмэгдүүлэн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, мөн төвийн өөрийн тогтвортой хөгжих үйл ажиллагааг хангах.

Албан хаагчдын мэдээлэл

medeelel

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2016

2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2014

 

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
3  · 0 
Vote
  • Facebook