МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ТАНИЛЦУУЛГА

Тус хэлтэс нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 55 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд

  • хэлтсийн дарга
  • эрх зүйн мэргэжилтэн
  •  дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
  • Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын тасаг,
  • Эрүүл мэнд, боловсролын хяналтын тасаг,
  • Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээ, байгаль орчны хяналтын тасаг гэсэн бүтэц  (улсын ахлах байцаагч -4, улсын байцаагч 29, эрх зүйн мэргэжилтэн 1, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 1)- тэйгээр 43 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Авлигаас ангид байх

Ёс зүй сахилга хариуцлагатай байх

Төрийн үйлчилгээг хүндрэлгүй чирэгдэлгүй хүргэдэг байх

Бусдын нөлөөнд автахгүй байх

Аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн тусладаг байх


  • Зорилт 1. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдэлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдэлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх,
  • Зорилт 2. Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх
  • Зорилт 3. Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгож, чадавхийг сайжруулах.
  • Зорилт 4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээг хяналтын бодлогоор дэмжиж, хүнсний чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, байгаль болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэх;

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Эрүүл мэндийн хяналт:

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрүүл ахуй, байгаль орчин, хоол хүнстэй холбоотой хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, түүний үр дагавраас шалтгаалсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн хэвийн нөхцлийг хангах, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн туслалцааг үзүүлэх бололцоог бүрдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн баталгааг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаанд хяналт тавих

Хүнс хөдөө аж ахуйн хяналт: 

Мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чиглэлийн хууль тогтоомж , стандартын биелэлтэнд хяналт тавина.

Худалдаа үйлдвэрлэл,үйлчилгээний хяналт:

Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хөнгөн ба хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон аялал жуулчлалын талаар мөрдөж байгаа хууль тогтоомж стандартын хэрэгжилтэнд хяналт тавих

Боловсролын хяналт: 

Боловсролын талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, бүх шатны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ дүгнэлт өгөх

Санхүүгийн хяналт:

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг засч арилгуулах, үнэлэлт дүгнэлт өгнө.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт:

Нийгмийн хамгааллын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж хууль тогтоомжийг чанд мөрдүүлж, нийгмийн баталгааг хангуулах, тэтгэвэр тэтгэмжийн тогтоолт, олголтын үндэслэлийг сайжруулах, ажлын байрны нөхцөл, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан нөхцлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

Байгаль орчны хяналт:

Байгаль орчны бохирдол, түүнтэй холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг явуулах

АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Овог нэр

Албан тушаал

Ажлын утас

Гар утас

e-mailХаяг

Охиноо Болд

Хэлтсийн дарга

315660

99091314

bold_bokoo@yahoo.com

Гандорж Саруул

Хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч хэлтсийн ахлах

70121291

99093646

saruul_gandorj@yahoo.com

Чоённамдаг Отгонжаргал

Эрх зүйн мэргэжилтэн

70121291

96071918

oja_9@yahoo.com

Дашпүрэв

Урнаа

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

70121291

88084145

urnaa_d2005@yahoo.com

Дашдэмбэрэл Хишигбаатар

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч,тасгын ахлах

70126512

8802789091987890

khishigeed@yahoo.com


2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН


2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН


ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2016


2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2014

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
5  · 2 
Vote
  • Facebook