быстрый займ на карту

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Эрхэм зорилго: “Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ”

Хэтийн зорилго: ”Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

Чанарын бодлого: ”Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвжих эрмэлзлэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ:

Нийгмийн даатгалын тухай багц хуулийг хэрэгжүүлэх, аж ахуй нэгж байгууллага иргэдийг нийгмийн даатгалд даатгах, нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах, тэтгэвэр тогтоох, нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавиж ажиллах, даатгуулагч иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээг найдвартай хөнгөн шуурхай хүргэх, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний стандарт, чанар хүртээмж, үйлчилгээний соёл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх

Д.Д Нэрс Холбогдох утас
1 Хэлтсийн дарга 70007769
2 Бичиг хэргийн ажилтан 70007798
3 Угтах үйлчилгээний Хөтөч байцаагч 70007790
4 Байцаагч нар 77007790
5 Хайлааст тасаг 11357314
94057790

 

САЙН ДУРЫН НИЙГМИЙН ДААТГАЛД ДААТГУУЛАХАД

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Иргэн сайн дураар нийгмийн даатгалд даатгуулахын тулд оршин суугаа газрын харьяа Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид хүсэлт гаргана.
  2. Нийгмийн даатгалын дэвтэр/ дэвтэргүй бол шинээр дэвтэр нээлгэнэ/
  3. Цээж зураг-1 хувь /4х3 хэмжээтэй/
  4. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогоо тодорхойлно. / Сайн дурын даатгуулагчийн шимтгэл тооцох сарын орлогын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний сарын доод хэмжээнээс багагүй, сарын дээд хэмжээнээс ихгүй байна. Сайн дурын даатгуулагчийн өөрийн мэдүүлсэн сарын хөдөлмөрийн хөлс орлогоосоо 13.5%-иар тооцож шимтгэл төлнө. Сайн дурын даатгалын сарын хураамж хамгийн багадаа –56700төгрөг, дээд хязгаар нь 567000 төгрөг байна/
Д.Д Албан тушаал Нэрс Холбоо барих утас
1 Сайн дурын даатгал хариуцсан байцаагч Д.Дэлгэрцэцэг 77007790
2 Г.Хэрлэнчимэг
3 Б.Баярхүү

 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1.Өргөдөл

2.1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр

3.Нийгмийн даатгалын дэвтэр

4.Цалингийн тодорхойлолт /сүүлийн 20 жил 9 сар дотроос дараалсан 7 жилийн /

5.Тушаалын хуулбар /Шаардлагатай тохиолдолд/

6.Архивын лавлагаа /Шаардлагатай тохиолдолд/

7.Цэргийн алба хаасны лавлагаа

8.Ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэр /Хөдөлмөрийн дэвтэрээ хаяж гээгдүүлсэн бол/

  1. Иргэний үнэмлэхний хуулбар

10.Цээж зураг- 2 ш /3х4 хэмжээтэй/

 

Нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох иргэд:

1.Хөдөлмөрийн нөхцлийн тодорхойлолт /Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан бол/

  1. Хүүхдээр тэтгэвэрт гарах бол хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбар

 

Жич: Өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэн дээрх шаардлагын хангасан тохиолдолд 1 сарын өмнө харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД

Даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сар, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд эрх үүснэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Чингэлтэй дүүргийн иргэн байх ба иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажлаас гарсан тушаал эх хувиараа эсвэл хуулбар үнэн тамгатай байна.
  • Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойш/ мөн НДД-ийн хуулбар
  • Өргөдөл /гараар бичсэн байх, дансны дугаар, утас, хаяг, огноо заавал бичих/
  • ЧД-ийн Хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгүүлсэн байх

2019 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2018 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН 2015 ОНЫ ТӨСӨВ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН 2015 ОНЫ ТОДОТГОСОН ТӨСӨВ
АУДИТЫН ДҮГНЭЛТ
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН САНХҮҮГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

 

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
59 votes · 26 answers
Vote
  • Facebook