быстрый займ на карту

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль 2003 оны 6-р сарын 20-нд шинэчлэгдэн батлагдаж, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 58 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах Ерөнхий газар байгуулагдахад Чингэлтэй дүүргийн Гамшгаас хамгаалах штабын даргаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэрэг иргэний хамгаалалтын штабын дарга, 1992 онд Чингэлтэй дүүргийг анх байгуулагдахадтулгын чулууг тавилцсан хурандаа А.Дамцагдорж, гамшгийн мэргэжилтэнээр дэд хурандаа Д.Ганболд, хошууч Х.Булган нар анх томилогдон ажилласан.

ЭРХЭМ ЗОРИЛГО:Дүүргийн Засаг даргын бүрэн эрх, чиг, үүрэг, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд оновчтой бодлого, зохицуулалт, үнэлгээ, мэргэжлийн удирдлага, зөвлөлгөөгөөр хангах, дүүрэгт тогтоосон нөөцийг тоо хэмжээнд нь хүргэж бэлэн байлгах замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, Засаг даргыг үнэн зөв мэдээллээр хангах, түүнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оршино.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь хэлтсийн дарга 1, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын байцаагч 1, нягтлан бодогч 1, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 1, автын инженер 1, бичиг хэрэг архивын эрхлэгч 1, Аврах гал унтраах 10 дугаар анги нь 4-н ээлжийн зохион байгуулалттай, ангийн захирагч 1, ангийн орлогч, сургалт хариуцсан ахлах байцаагч 1, салааны захирагч 4, салааны захирагчийн туслах 8, тасгийн дарга 4, шатны техникч 4, жолооч 26, гал сөнөөгч 64 албан хаагчтайгаар ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор 121 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Япон улсад үйлдвэрлэсэн 7, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1, Солонгос улсын 1, шуурхай албаны 3, нийт 12 үндсэн, тусгай болон туслах зориулалтын автомашин, техник хүч, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ:Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Алтан гадас одонт Гал унтраах, Аврах 10 дугаар анги нь нийслэлийн Сонгино-хайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болон Чингэлтэй дүүргийн 9 мянган га бүхий нутаг дэвсгэрийн орон сууцны 6, гэр хорооллын 13, нийт 19 хорооны 40.000 гаруй өрхийн 157.000 гаруй иргэд, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх 20 албад, хэлтэс, 8 их, дээд болон ерөнхий боловсролын 16 сургуулийн 35.000 гаруй оюутан, сурагчид, 21 цэцэрлэгийн 6800 хүүхэд, Эрүүл мэндийн төв, 3 амбулатор, улсын чанартай 3 эмнэлэг, 19 өрхийн эмнэлэг, 51 хувийн хэвшлийн эмнэлэг, 15 Шатахуун түгээх станц, холбоо, банк, төрийн захиргааны байгуулага, усан сан зэрэг онц чухал 51 обьект, 9,1 мянган га бүхий ойн сангийн ногоон бүсийн зуслангийн 12 ам, 8000 орчим байшин, барилга, 1110 мал бүхий 108 өрх,үерийн аюултай бүсийн 437, өндөр хүчдэлийн шугам доорх 145 айл, өрхийн 500 иргэд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг томоохон 2500 ААНБ-дын хүний амь бие, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.

 

АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Овог нэр Цол Албан тушаал Холбоо барих утас Email хаяг
ХЭЛТЭС

 

1 Я.Жаргалсайхан хурандаа Хэлтсийн дарга 99181030 93054458 Jagaa992003
2 Л.Тамир ахмад ГХТББХАМ, ГХУХАБ 98115581 99932222 Tamir.od10
3 П.Элбэгсайхан ахмад Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч 98889239 88039238 Ebe_dor
4 Ж.Оргодол дэд хурандаа Ангийн захирагч
2 Д.Ундрал дэслэгч Ня-бо 99299064 93111102 Undral_d
2 А.Батмөнх Ахлах дэслэгч Ангийн орлогч, сургалт хариуцсан ахлах байцаагч  93140905 99983736
5 Б.Мягмаржав ахмад Гал түймрийн улсын хяналтын байцаагч 88141414 91141413 b.miigaa0411
7 Р.Баянжаргал ахмад автын инженер r_bayanjargal
8 Д.Дулмаа ахлах ахлагч Бичиг хэрэг архивын эрхлэгч 93393456 chd_obh
9 Хэлтсийн өрөөний утас 70110671

93261010

10 Гал унтраах анги 70110571

93251010

2018 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
  • Facebook