быстрый займ на карту

ЦАГДААГИЙН 1 ДҮГЭЭР ХЭЛТЭС

ТАНИЛЦУУЛГА

Чингэлтэй дүүрэг нийслэл хотын төв хэсэгт Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдтэй хил залгаж оршдог. Анх 1965 онд Сүхбаатарын район нэртэйгээр байгуулагдаж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийг байгуулсан юм. Улаанбаатар хотын АДХ-ын тэргүүлэгчдийн 1992 оны 09-р сарын 01-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийг засаг захиргааны нэгж 19 хороотойгоор байгуулсан. Чингэлтэй дүүрэг 8,9га газар нутагтай, хүн амын нягтрал нь 1км2 талбайд 1197 хүн ноогдож байна. Нийт 28600 өрхийн 132883 хүн амтай ба нийслэл хотын нийт хүн амын 13,9% нь тус дүүрэгт амьдарч байна. Уг дүүрэг Улаанбаатар хотын төв хэсэг Энхтайвны гудамжаас хойш Самбалхүндэв, Чингэлтэй, Их Баян-Уул, Сэлбийн гол хүртэлх нутгийг хамарч, дүүргийн хэмжээнд төрийн байгууллага 116, сургууль 12, цэцэрлэг 24, улсын үйлдвэрийн газар 30, төрийн өмч давамгайлсан хувьцаат компани 8, хувийн өмчийн хязгаарлагдмал компани 1140, хоршоо 45, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй 180, олон нийтийн байгууллага 62, шашины 5 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн цагдаагийн хэлтэс дүүргийнхээ нийт байгууллага, айл өрх, иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажилладаг.

Монголын цагдан сэргийлэх байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа ард иргэдийнхээ амгалан тайван аж төрж, ажиллах нөхцлийг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулах чиглэлийг баримтлан эрүү, хэв журмын тухайн нөхцөл байдлаас үндэслэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлж ирсэн түүхтэй. Үүний нэг тод илрэл бол:

Тус хэлтэс анх НАХЯ-ны сайдын 1987 оны 12-р сарын 28-ны өдрийн б/805 тоот тушаалаар Сүхбаатарын районы Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд тухайн үеийн эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан цагдан сэргийлэх байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Хайлаастын цагдан сэргийлэх тасгийг 36 орон тоотой байгуулж, үйл ажиллагаагаа явуулж улмаар Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын 1990 оны 10-р сарын 02-ны өдрийн б/701 тоот тушаалаар уг тасгийг Сүхбаатарын районы Хайлаастын цагдан сэргийлэх хэлтэс болгон хамрах хүрээ, үйл ажиллагааг нь тэлж, 130 орон тоотойгоор өргөтгөн бэхжүүлж, бие даасан хэлтэс болгожээ. 1992 оны 11-р сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн шинэчилсэ зохион байгуулалтаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 1992 оны 10-р сарын 31-ний өдрийн б/200 тоот тушаалаар нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийг дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэс гэж нэрлэх болсон байна. 2012 онд шинэчлийн засгийн газрын шинэчлийн бодлогын хүрээнд цагдаагийн 1,2-р хэлтэс болон хуваагдаж дүүргийн 1-9 дүгээр хороог хариуцан ажиллаж байна.

Тус хэлтсийн даргаар 1988-1993 онд цагдаагийн дэд хурандаа Ёндонгийн Дарьхүү, 1993-1998 онд цагдаагийн хурандаа Жалавын Бумнанжид, 1998-1999 онд цагдаагийн дэд хурандаа Жанчиврэнчингийн Содмандах, 1999 оны 02-р сараас 1999 оны 12 сар хүртэл цагдаагийн хурандаа Мядагийн Ганхүү, 1999 оны 12-р сараас 2002 он хүртэл цагдаагийн хурандаа Доржийн Батсайхан, 2002-2004 он хүртэл хурандаа Дугаржавын Майсүрэн, 2004-2006 он, цагдаагийн хурандаа Доржийн Батсайхан 2006- 2012 он, хурандаа Баяраагийн Амгаланбаатар 2012 он, хурандаа Гүрдондогийн Эрхэмбаяр 2012 оноос одоог хүртэл  ажиллаж байна.

Манай хэлтэс анх байгуулагдахдаа бүтэц, зохион байгуулалтын хувьд Эрүү, Хэв журам, Хайлаастын цагдаагийн тасаг гэсэн үндсэн 3 тасагтай, 3 хэсэгтэй, Жижүүр, Эдийн засаг, Хүүхэд, Паспорт, Санхүү-аж ахуйн албатай, Төв бараан зах, Хүнсний зах, УИД, ченжийн зах зэрэг газруудад гэрээт цагдаагийн хэсэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр Захиргаа,Гэмт хэрэгтэй тэмцэх,нийтийн хэв журам хамгаалах тасаг 121, цагдаа 77, энгийн ажилтан 12 бүгд 210 орон тоотой ажиллаж байна.

Манай хамт олон НЦГ-ын хэмжээнд нийт ажлаараа 2002, 2006 онд 2-р байр, 2003 онд 4-р байр, 2005 онд тэргүүн байр эзэлж Цагдаагийн ерөнхий газрын Хүндэт өргөмжлөл, Нийслэлийн цагдаагийн газрын “Аварга хэлтэс”, Хэрэг бүртгэх тасаг 2003, 2005 онд ажлаараа Нийслэлийн цагдаагийн газрын хэмжээнд тэргүүлж, “Хошой аварга тасаг”-аар, Хайлаастын цагдаагийн тасаг 1997, 1999, 2006 оны ажлаар тэргүүлж, 3 удаагийн “Аварга тасаг“-аар, цагдаагийн 1-р хэсэг 1997, 1999, 2000, 2001 оны ажлаар шалгарч 4 удаагийн “Аварга хэсэг”-ээр, эргүүлийн салаа 1999 оны ажлаар “Аварга салаа”-гаар, жижүүрийн алба 2006 оны ажлаар “Аварга алба”-аар, Мөрдөн байцаах тасаг 2007 оны “Хөдөлмөрийн аварга”-аар, 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын “Тэргүүний мөрдөн байцаах тасаг”-аар, 2006 онд Мөрдөн байцаах албаны 60 жилийн ойн нэрэмжит “Эр зоригтны дуулал” урлагийн бага наадмын тэргүүн байр тус тус эзэлж, ЦЕГ-ын даргын нэрэмжит удаа дараагийн шалгалт, иж бүрэн шалгалт, түвшин тогтоох үзлэгүүдэд хангалттай дүн үзүүлж байгаа нь нийт ажлын түвшин дээшилж, чанар үр дүн нь сайжирч, хамт олны хариуцлага, сахилга, ажил хэрэгч чанар жигдэрсэний илрэл юм. Тус хамт олны дотроос Монгол улсын болон ОХУ-ын “Онц сэргийлэгч” НАХЯ-ны 5, ЦЕГ-ын 7, НЦГ-ын 1 удаагийн хөдөлмөрийн аварга, цагдаагийн дэд хурандаа Довдонгийн Рэнцэнрээбуу, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч хүндэт чекист, Онц хилчин, Сүхбаатарын одонт цагдаагийн хурандаа Дүгэрийн Үрлээ, ХЗДХЯамны Хөдөлмөрийн, ЦЕГ-ын ажил мэргэжлийн 3 удаагийн, НЦГ-ын 2 удаагийн хөдөлмөрийн аварга хэсгийн дарга, цагдаагийн хошууч Баатарын Болдбаатар, ЦЕГ-ын хөдөлмөрийн хошой аварга хэсгийн байцаагч цагдаагийн хошууч Содовын Батдэлгэр, ЦЕГ-ын хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аварга цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Вандандоржийн Баатарсүрэн, ЦЕГ-ын Хөдөлмөрийн аварга, цагдаагийн хошууч Даваагийн Дашрэнцэн, самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, Монгол улсын харцага, цагдаагийн дэд хурандаа Чогжинмүнсэлийн Даваадорж, самбо бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер, Улсын 8 удаагийн аварга, цагдаагийн ахлах ахлагч Шарын Моононхүү, Монгол улсын начин, спортын мастер, цагдаагийн дэслэгч Лувсанрагчаагийн Нямсүрэн, Улсын 12 удаагийн аварга цанын спортын мастер цагдаагийн ахлах ахлагч Гэндэнгийн Цэрэнханд, Улсын 5 удаагийн аварга, гимнастикийн спортын мастер, цагдаагийн ахлах ахлагч Ядамжавын Туяа, Волейболын спортын мастер, Улсын 3 удаагийн аварга, цагдаагийн ахлах ахлагч Доржийн Лхагвасүрэн, Боксын спортын мастер цагдаагийн хошууч Даваажавын Аюур, цагдаагийн хошууч Цэдэнгийн Наранмандах, Аймгийн арслан, спортын мастер, цагдаагийн ахлах ахлагч Ширбазарын Жаргалсайхан нарын зэрэг ажил хөдөлмөр, спортын алдартнууд төрөн гарч, хамт олны бахархал, даган дууриах үлгэр дууриалал болж байдгийн дээр төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 3, Цэргийн гавъяаны одонгоор 12, Цэргийн болон хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр 13, Монгол улс үүсч байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар 3, Нийслэлийн хангарьд одонгоор 3, Хууль зүйн албаны тэргүүний ажилтнаар 5, ЦЕГ-ын хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аваргаар 13, Онц сэргийлэгчээр 10, Цагдаагийн алдар тэмдгээр 37, Цагдаагийн гавъяа тэмдгээр 60, НЦГ-ын хөдөлмөрийн аваргаар 23, ЦЕГ-ын хүндэт жуух бичгээр 5, НЦГ-ын хүндэт тэмдгээр 4, ЦЕГ-ын төрөл мэргэжлийн албадын аваргаар 13, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан 2, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан 1, Соёлын тэргүүний ажилтан 1, Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан 1, Онц тээвэрчин цол тэмдгээр 5, дүүргийн хөдөлмөрийн аваргаар 10, Монголын Залуучуудын холбооны цэргийн алдар, хөдөлмөрийн аварга, тэргүүний залуу алтан медалиудаар 12, хэлтсийн хөдөлмөрийн аваргаар давхардсан тоогоор 154 алба хаагч, албаны хамт олон шалгарсан нь төр, ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, үнэний төлөө мохошгүй хөдөлмөрлөж байдгийн бодит жишээ мөн билээ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:Хуулийг дээдлэн хүний эрхийг хамгаалж амар тайван амьдралын баталгааг хангана”

ЗОРИЛТ: Шинэчлэн баталсан хууль тогтоомжболон бүтэц,зохион байгуулалт,чиг үүрэгтэй уялдуулан байгууллага,алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд,иргэд,олон нийтэд ил тод,хүртээмжтэй хүргэж,ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх,

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, нийслэлийн болон дүүргийн төр захиргааны байгууллагын өмнө хариуцаж ажиллах.

2. Цагдаагийн байгууллагын ажлыг дүүргийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах.

3. Цагдаагийн алба хаагчийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, тэднийг ажилд сургаж дадлагажуулах системтэй ажлыг тасралтгүй зохиох.

4. Цагдаагийн алба хаагч бусад ажиллагсдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах.

 

 АЛБАН ХААГЧДЫН  МЭДЭЭЛЭЛ

Цээж зураг Овог нэр Албан тушаал Ажлын утас Гар утас Цахим хаяг
Пүрэвдорж Батбаатар Хэлтсийн дарга
Дашдондог Ганболд Хэв журмын тасгийн дарга 328748 99992576 boldoosg@ yahoo.com
Пүүгүүз Амаржаргал Мэдээлэл судалгааны ахлах байцаагч 99120086
ЧимэдцэрэнМавгансүрэн Мэдээлэл судалгааны тоо бүртгэгч 89020012 байхгүй
Цэдэнсодном Уранчимэг Ахлах нягтлан бодогч 70110967 99171814 uranchimeg_ts 53@yahoo.com
Азжаргал Уугансүх Аж ахуйн офицер 70110967 Uugaa0905@yahoo.com
Шатар Ариунбилэг Бичиг хэргийн эрхлэгч 321509 99132112 bistso_ariuka@yahoo.com
Сүхбаатар Ууганбаяр Бичээч 96337790 s_uugana@yahoo.com
Бадарчийн Баянмөнх Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч 7011-0978 9905-3971 Bbayanaa_mn@yahoo.com
ГончигийнГанхүү Ахлах мөрдөн байцаагч 9908-1872 gankhuu_1872@yahoo.com
Жаргалсайханы Батдэлгэр Мөрдөн байцаагч 9904-6444
Лхагвасүрэнгийн Цогтсайхан Мөрдөн байцаагч 8840-0030 tsogtsaikhanl@yahoo.com
Бөхчулууны Батсүрэн Мөрдөн байцаагч 8916-5511
Чулуунбаатарын Ганзориг Мөрдөн байцаагч 9905-9337
Болдбаатарын Ариунболд Мөрдөн байцаагч 8804-6505 bayarn_munchen@yahoo.com
Дашцэрэнгийн Сайнжаргал Мөрдөн байцаагч 9910-9232 Sainaa27@yahoo.com
Батнасангийн Баттөр Мөрдөн байцаагч 8814-7671 b.battur_999@yahoo.com
Батболдын Батзаяа Мөрдөн байцаагч 9901-5181 zayka0612@yahoo.com
Цогтын Ган-Эрдэнэ Мөрдөн байцаагч 8801-5107 ganaa5107@yahoo.com
Жана-Эрдэнийн Золжаргал Мөрдөн байцаагч 9609-5218 zoogii_0108@yahoo.com
Энхбаярын Уянга Мөрдөн байцаагч 8887-0828 uyanga_anand@yahoo.com
Очирхуягийн Мягмарсүрэн Мөрдөн байцаагч 9973-0178 migaadmts@yahoo.com
Шүүшинжавын Рэнцэн Мөрдөн байцаагч 8809-6724 reree_sh@yahoo.com
Мэндсайханы Энхсайхан Цагдаа жолооч 9922-9957
Ботроом Гүнчин иш Хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч 70110972 99044710 b.gunche@yahoo.com
Баатар Гантулга 1-р хороо хариуцсан хэсгийн байцаагч 89989549
Жамган Баасанжаргал 2-р хороо хариуцсан хэсгийн байцаагч 97179848 Baaska_mns@yahoo.com
Баатаржав Эрдэнэхангай 3 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 96049605 Erdene.hangai @yahoo.com
Цэрэннадмид Цолмонсайхан 3 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 99023925
Хишигжав Отгонзаяа 5 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 96676283 Z_happy2014@yahoo.com
Намжилдорж Мэндсайхан 6 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 88064676 Mendee_X3@yahoo.com
Далай Батбаяр 7 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 9930388891079494 Dalai_batbar@yahoo.com
Сүх Баярсайхан 8 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 9930388891079494 S_bayraa_77@yahoo.com
Лхасүрэн Мишигбаатар 9 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагч 91917227 Mishka_mussi@yahoo.com
Догмидмаа Лхагвадулам Хэв журмын ажилтан 93020294 Anuka_0206@yahoo.com
Сайнбаяр Индра Хэрэг бүртгэгч 99028395 Indraanil06@yahoo.com
Баатар Олзбаяр Хэрэг бүртгэгч 99054435 Bolzbayar@yahoo.com
Мягмаржав Минжинхорлоо Хэрэг бүртгэгч 86061888 Minjee_0712@yahoo.com
Батбаяр Зоригт Хэрэг бүртгэгч 96643033 Zorigoo_9959@yahoo.com
Гончиг Ганболд ЧАТ 99192033 93023041
Мөнхөө Ганбаатар Эрүүгийн ахлах төлөөлөгч 99098976 Ganbaatar.m@police.gov.mn
Батмөнх Энхмэнд Эрүүгийн төлөөлөгч 91919679 Enkhmend_5@yahoo.com
Ганхуяг Болдсүх Эрүүгийн төлөөлөгч 99078724 G.Boldsukh@yahoo.com
Батбаасан Мягмарсүрэн Эрүүгийн төлөөлөгч 99971000 Miigaagood_0705@yahoo.com
Баймурат Еркин Эрүүгийн төлөөлөгч 99014869 Janjuregim@yahoo.com
Төмөртогоо Очирболд Эрүүгийн төлөөлөгч 89072585
Балдимир Мижидсамдан Эрүүгийн төлөөлөгч 99032818 Mijee_0529@yahoo.com
Хуягт Ганбат Эрүүгийн төлөөлөгч 99086167 Ganbat_kamond@yahoo.com
Алтангэрэл Чинчулуун Эрүүгийн төлөөлөгч 99159830

Police.mongo@yahoo.com l

2018 ОНЫ  ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2014


Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!

  • Facebook