ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ТАНИЛЦУУЛГА

Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл нь анх Сүхбаатарын районы АДХГЗ-ны 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоол болон Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын захиргааны зөвлөлийн 1985 оны 04 сарын 11-ний өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан байна.

1992 оноос Улаанбаатар хотын 4 дүгээр нэгдсэн эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/08, А/06 дугаар шийдвэрээр Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл болон зохион байгуулагдсан байна.

Засгийн газрын 2001 оны 02 сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан зааврын дагуу байгууллагын хэвлэмэл хуудсыг хэвлүүлэн ажиллаж байгаа бөгөөд  тамга тэмдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний нэр томъёотой тохирч байна.Нийслэлийн Засаг даргын 2001 оны 98/197 дугаар захирамжийг хэрэгжүүлж гарсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2001 оны 88 дугаар тушаалаар батлагдсан “Үлгэрчилсэн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа  мөрдлөг болгон ажиллаж байна.  Тус байгууллага нь дүүргийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилт, чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:Гэр бүл төвтэй нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, аюулгүй орчинд мэргэжилтний ёс зүй, өндөр мэдлэг, ур чадвартай багаар үзүүлнэ.
 

ТАНИЛЦУУЛГА

 

 АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЭЛ

Овог нэр Албан тушаал Утас хаяг
Ц.Лхагва Дарга 11327756 ts_lhagva@yahoo.com
Н.Оюунчимэг Даргын туслах 11327756 oyuk_2008@yahoo.com
Д.Нямдаваа Захиргаа, хүний нөөцийн албаны дарга 70111864 nyamka1@yahoo.com
Х.Чинзориг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга 11326028 chinzodoc@yahoo.com
Н.Нямсүрэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга 11327756 nyamsuren_0114@yahoo.com
Д.Нэмэхбат Поликлиникийн эрхлэгч 11314587 d_nemekh@yahoo.com
Л.Уяахүү – Чанарын албаны дарга 11314587
Г.Энхтулга Мэдээллийн технологийн албаны дарга 70115121 enkhee_28247@yahoo.com
Г.Нямгэрэл Сувилгааны албаны дарга 11326028 chemn_nyamka@yahoo.com
Б.Уламбаяр Хамтын ажиллагааны менежер 11327756 ulambayar_badarch@yahoo.com

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2016 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2016

ИРГЭДЭЭС АВСАН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА 2014


Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!
12  · 7 
Vote
  • Facebook