ГАЗРЫН АЛБА

 

ТАНИЛЦУУЛГА

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04-р сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Засаг захиргааны нэгж болох 10 хороо, захиргааг хувааж 4 район  болгон зохион байгуулсны нэг нь Сүхбаатарын район байсан бөгөөд эл районыг Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны 18 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй гэсэн хоёр дүүрэг болгон шинээр зохион байгуулах шийдвэр гарч их хотын хойморт залрах Чингэлтэй хайрхан уулаараа овоглосон нэгэн шинэ дүүрэг мэндэлсэн байна.1992 оны 10-р сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хот тохижилтын хэлтэст газар эдэлбэр хариуцсан газар зохион байгуулагч Ц. Жаргалыг томилсон нь одоогийн Чингэлтэй дүүргийн Газрын албаны эх үүсвэр болжээ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:Монгол Улсын “Газрын тухай”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль Газрын харилцаа, геодези зураг зүйн болон бусад холбогдох хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:Төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, газрын зөрчил маргааныг шийдвэрлэх, газрын кадастр хөтлөх зэрэг болно.

 

Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2017 оны эхний улирлын тайлан мэдээ болон хийхээр төлөвлөж буй ажил

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ МЭНДЧИЛГЭЭ

 

Чингэлтэй дүүрэг нь нийслэлийн Улаанбаатар хотын хоймрыг эзлэн Баянгол, Сүхбаатар, Сонгинхайрхан дүүрэгтэй хил залгаа оршдог. 89.3 мянган м.кв газар нутагтай, түүний 30.3 хувь нь Хөдөө аж ахуйн эдэлбэр, 27.0 хувь нь хот суурин, зам, шугам сүлжээ, 37.1 хувь нь ой, 4.5 хувь нь усан сан бүхий газар болно. Тус дүүрэг 160 гаруй мянган хүн амтай. Засаг захиргааны нэгж 19 хороотой үүнээс 6 байшин хороолол, 13 хороо нь гэрийн хороолол юм.

Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ТАНИЛЦУУЛГА

Нэг. Албаны бүтэц,

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Нийслэлийн Газрын албанд шилжүүлж баталсан. Үүний дагуу тус алба нь албаны дарга, хороо хариуцсан газар зохион байгуулагч 4, бүртгэлийн мэргэжилтэн 1, газар өмчлөлийн мэргэжилтэн 2, төлбөрийн байцаагч 2, санхүүгийн ажилтан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, жолооч 1, журмын хашааны сахиул 1 зэрэг нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

.

 

 Хоёр. Албаны зорилго

Чингэлтэй дүүргийн Газрын алба нь 2017 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, дүүргийн газар ашиглалт, газрын менежментийг сайжруулж, иргэд оршин суугчдад амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, агаар хөрсний бохирдлыг бууруулах, боловсрол эрүүл мэнд, соёл, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халуун ус, ус түгээх байр, авто зам, гүүр, үерийн далан, инженерийн байгууламжийн ажлууд болон иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэн тохижуулах, газрын зөрчил маргааныг багасгах зэрэг олон талт иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр үндсэн зорилгодоо тусгаж ажиллаж байна.

 

Гурав. Хүрэх төвшин

Газар ашиглах, эзэмших, өмчлөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Монгол Улсын өргөдөл, гомдол шийдэх тухай болон бусад хуульд заасан үндэслэл, шаардлагыг ханган шийддэг зөрчилгүй жишиг албаны түвшинд хүрнэ.

 

Дөрөв. Төлөвлөж буй ажил

 

 

 

Тав. Иргэд хүлээн авах өдөр, ажиллах цагийн хуваарь

Гараг Ажил эхлэх Цайны цаг Ажил тарах
Даваа 08:30 12:30-13:30 17:30
Мягмар 08:30 12:30-13:30 Гадуур ажилтай
Лхагва 08:30 12:30-13:30 17:30
Пүрэв Гадуур ажилтай
Баасан 08:30 12:30-13:30 17:30
Бямба, Ням гарагуудад амарна

 

Зургаа. Албаны хаяг, утас, вэб сайт

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, нийслэлийн засаг захиргааны 4-р байр. Шуудангийн хаяг: 13330 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Утас: 321224 319857

Факс: (976-11) 319857

http://www.gazar.ub.gov.mn//

 

Долоо. Чингэлтэй дүүргийн газрын албаны 2017 оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлууд

7.1 Газар зохион байгуулалтын талаар

Дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг “Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний 14 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтэнд хяналт тавих, хангах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Дүүргийн 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийт 4 бүлэгт хувааж 32 төрлийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Тусгагдсан нийт ажлыг хэрэгжүүлэх шатандаа гүйцэтгэж 1 дүгээр улирлын байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 26 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд:

2017 оны 1 дүгээр улирлын  байдлаар дүүргийн Засаг даргын 8 удаагийн захирамж гарсан байна. Үүнийг дараах графикаар харуулав.

2017 оны дүүргийн Засаг даргын захирамжууд

Захирамжийн дугаар Иргэний тоо ААН, байгууллагын тоо Нийт Газрын хэмжээ /м2-аар/
ААНЖ Иргэний ахуй Зуслан
1 А/08 3 1 4 1138 1400
2 А/47  1 1 2035,5
3 А/48 1  1 2 3816 163
4 А/82 35 1 36 1330 374 21470
5 А/83 37 1 38 7474 12876
6 А/136 14 14 872,4 5793
7 А/141 3 3 2100
8 А/142 3 6 9 64921 1545
НИЙТ 99 8 15 107584,5 8883,4 45184

 

 

 Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ  үрэгдүүлсэн /нөхөн авах хүсэлт ирүүлсэн/ 10 иргэний өргөдлийг Нийслэлийн газрын албаны даргын тушаалаар 2017.02.20-ний А/19 тушаалаар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олголоо.

Газрын зөрчлийг арилгах, газартай холбогдон үүссэн   маргааныг хянан шийдвэрлэх талаар:

  • Иргэний өмчийн маргаантай асуудлаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нийт 9 нэхэмжлэлтэй шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон 2 нэхэмжлэлийн хэргийг шийдэж ажиллаа.
  • Албаны даргын баталсан хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж 2 удаагийн зөрчлийн мэдээ хүлээн авч, газар дээр нь очиж шалган авсан
  • Газрын тухай хуулийн дагуу хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллав.
  • Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай Авто угаалгын газрын эзэмшил газарлуу оруулан барьсан хашаанд шаардах хуудас өгч хашааг нь татуулсан.
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны үерийн далан, шуудуу дагуу үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй түц, павилон, чингэлэгүүдэд 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шаардах хуудас өг÷ àæèëëàñàí.

Газар чөлөөлөх ажлын талаар:

Монгол Улсын газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын хэрэгжилтыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 дугаар захирамжийн хүрээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 9 ТҮЦ, 3 замын хаалт, 1 хашаа буулгасан болно. Буулгалтын ажлыг дараах байдлаар харуулав.

 

 

 

Хороод дээр ажилласан талаар

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн “Иргэдээ сонсьё” аяны хүрээнд зохион байгуулагдсан уулзалтанд хуваарийн дагуу 2017 оны 3 дугаар сард хуваарийн дагуу хариуцсан хорооддоо газартай холбоотой иргэдийн саналыг сонсож, тэмдэглэн авч хариуг өгч ажилласан.

Улсын Их хурлын гишүүн н.Аюурсайханы иргэдтэй уулзах уулзалт, Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч н.Лхагвасүрэн хороодын газрын асуудалтай иргэдтэй уулзаж мэдээлэл өгч ажилсан

 

 

Шинээр санаачлан хийсэн ажлын талаар

Бүртгэлийг сайжруулах, хяналт тавих зорилгоор AutoCAD программ дээр жижүүрийн зураг хөтлөхөөс гадна ArcGIS программыг ашиглан инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, газар дээрх болон доорх шугам сүлжээ, байшин, барилгын хаяг, дугаар, байршил, бусад эзэмшил, ашиглалтанд олгох боломжгүй газруудад хяналт тавьж ажиллаж байна.


 

7.2 Газар өмчлөлийн талаар

 

Тайлант хугацаанд газар өмчлөх хүсэлтээ гаргасан иргэний материалыг хуульд заасан бүрдлийг хангуулан хүлээн авч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн А/44, 2017 оны 03 сарын 03-ны өдрийн А/109 дүгээр  2 удаагийн  захирамжаар 85 иргэнд газрыг нэг удаа үнэгүйгээр өмчлүүлсэн.  Хамтран өмчлөгчөө хасуулах болон Кадастрын зурагт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан 36 нэгж талбарт хамаарах 126 иргэний материалыг “Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх” ажлын хэсгийн хуралдаанд танилцуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. Эдгээр иргэд цахимаар болон орон нутагтаа газар өмчилж авах эрх нь нээлттэй болсон.   “Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх” ажлын хэсгийн 2017 оны 3 сарын 14-ний өдрийн хуралдаанаар 65 материал танилцуулснаас 62 нь зөвшөөрөгдөж НЗД-ийн захирамж гарахаар хүлээгдэж байна.    Ажлын хэсэгийн хурлаас хойш тайлан бичих хугацаанд нэмж 36 материал ирээд байна. Нийт дүнгээрээ газар өмчлөлийн ажил 26,3 хувьтай байна.

Зуслангийн газар өмчлөх хүсэлтээ ирүүлсэн иргэдийн материалыг хянан үзээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/52 зуслангийн газар өмчлүүлэх тухай, 2014 оны 101 тоот хаягийн зураг батлах тухай тогтоолуудаар батлагдсан хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг баримтлан зөрчилгүй иргэдийн газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж байна. Эзэмшил газар нь бүтэн болон хэсэгчлэн зам шугам сүлжээ төлөвлөгдсөн иргэдэд учрыг тайлбарлан өгч эзэмшил газарт нь өөрчлөлт оруулсны дараа өмчлүүлэх асуудлыг 2,3 дугаар улиралд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн амьдрал дээр зам явах боломжгүй байгалийн тогтоцтой газруудад хийгдсэн, хэрэгжих боломжгүй төлөвлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахаар судалгаа гаргаж байна.

 

 

7.3 Мэдээллийн сангийн бүртгэлийн талаар

Дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэнд газар өмчлүүлсэн мөн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн нэр шилжсэн, талбай, зориулалт өөрчилсөн, хугацаа сунгасан, баталгаажсан нэгж талбаруудыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, дээрх газруудад иргэний хүсэлтээр хаяг, барилга бүртгэх, газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэх зэрэг нийт 927 нэгж талбарт өөрчлөлт оруулах болон бүртгэл үүсгэн мэдээллийн сангийн баяжилтыг хийсэн.

Хүснэгт 1

2017 оны 1 дүгээр улирлын кадастрын зургийн бүртгэл
Барьцаа бүртгэл Барьцаа чөлөөлөлт Мэдээллийн сангийн зургийн өөрчлөлт
хүсэлт 352 32 443

 

 

7.4 Газрын төлбөр, төсөв бүрдүүлэлтийн талаар

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/12 тоот “2017 онд газар, хүү торгуулийн орлогоос орох төлөвлөгөөний хуваарийг батлах тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Газрын алба нь 2017 онд 400 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2017 оны  1-р улиралд нийслэлийн төсөвт 100,0 төгрөг төвлөрүүлэхээс 70 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 70.0 %-тай

Төлөвлөгөөний биелэлтийг хүснэгтэд үзүүлэв.                   Хүснэгт 1

д/д Хугацаа Төлөвлөгөө /сая төгрөг/ Төлсөн /сая төгрөг/ Биелэлт
1. 1-р улиралд 100.0 70.0 70%

Төлөвлөгөөний биелэлтийг графикт үзүүлэв. График 1

 

 

 

2016 оны газрын төлбөрийн илүү,дутуу төлөлтийг Нийслэлийн газрын албаны даргын 2017 оны А/13 тоот тушаалаар баталгаажуулсан.

Дүүргийн Газрын төлбөр орлогын 2016 оны жилийн эцсийн тайлангаар 37,9 сая төгрөгийн дутуу төлөлт баталгаажсан.  Үүнээс  2017 оны 1-р улирлын байдлаар 11,5 сая төгрөгийг барагдуулж урд оны дутуу төлөлт барагдуулалт 29 %-тай байна.

 

7.5 Санхүүгийн бүртгэлийн талаар

Гэрчилгээ, кадастерын зургийн үйлчилгээний орлогыг Чингэлтэй  дүүргийн Төрийн сан банкны 100200729001 тоот  дансанд  496  иргэн , ААНБ-аас гэрчилгээ үйлчилгээний орлогоор    9720,0 мянган төгрөг ,   224 иргэнээс  кадастерийн зургийн үйлчилгээний орлогоор   560,0   мянган төгрөг бусад орлогоор  683,0      мянган төгрөг тус тус төвлөрүүлэн Нийслэлийн газрын албаны төрийн сан банкны 200029001 тоот дансанд  сар бүр   орлогын хаалт хийж    11663,0  мянган төгрөг   оруулж байна.

2017 оны 1 дүгээр улиралд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 527 ширхэг гэрчилгээ, аж ахуйн нэгж байгууллагад  6 ширхэг гэрчилгээ, төрийн байгууллагын 3 ширхэг буюу нийт 536 ширхэг  гэрчилгээ бичиж олгоод байна.

7.6 Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар

2017 оны 1 дүгээр улиралын байдлаар 1800-1200 тусгай дугаар , дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллага, хувийн хэвшил, шүүх, хүчний байгууллага болон  иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас  нийт 3 хүсэлт ирснийг бүртгэн хүлээн авч,  холбогдох хууль тогтоомжийн дагуу хороо хариуцсан мэргэжилтнүүд хүлээлгэн  өгч шийдвэрлээд байна.

Архивын тухай хууль, Газрын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу тус албаны архивын сан хөмрөгийг хамгаалах баяжуулах, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг жигд ханган ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлтийг хүлээн авч лавлагаа гарган өгөх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж, нийт 77 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад лавлагаа гарган өгсөн байна.

Мөн дотоодоо албаны мэргэжилтэнгүүдэд 69 хувийн хэргийн баримт бичгийг түр олгон ажиласан байна.

Архивын эмх цэгцийг сайжруулах ажлын хүрээнд 2016 оны ирсэн бичиг, захирамжийн архив, барьцаа бүртгэл, кадастрын зургийн архивыг мэргэжилтнүүдээс хүлээн авч ажиллаж байна.

7.7 Өргөдөл, гомдол шийдвэрлэлийн талаар

Тус дүүргийн Газрын албанд 2017 оны 1 дүгээр улиралын байдлаар иргэдээс газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх,  талбайн хэмжээ өөрчлөх, хугацаа сунгах болон бусад асуудлаар нийт 340 өргөдөл, гомдол, хүсэлт ирснээс 107 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 97 өргөдөл, хүсэлт  дүүргийн Засаг даргын захирамжийн  төслөөс хасагдаж, 37 өргөдөл, хүсэлтийг 2017 оны 02 сарын 09-ний өдөр, 174 өргөдөл хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд явуулж, 27 өргөдөл хүсэлтийг захирамжийн төсөлд оруулахаар бэлдэн хянагдаж байна.

Аж ахуйí нэгж, байгууллагаас 373 албан бичиг ирсэнээс 288 албан бичгийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн байна.

үснэгт 1/

Төрөл Нийт Шийдвэрлэсэн Хяналтанд Захирамжийн төсөлд явуулсан Шийдвэрлэлтийн хувь
1 Албан бичиг 373 288 85 77%
2 Өргөдөл 342 107 27 211 32%
НИЙТ 715 395 114 37 55%

/Захирамжийн төсөлд явуулсан хүсэлтэнд оноос өмнөх хүсэлт орсон болно/

 

2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2017 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН ТАЙЛАН


Та үйл ажиллагааны тайланд үнэлгээ өгнө үү!

  • Facebook