11-р хороо

Танилцуулга

Ардын хувьсгалаас өмнө хэдхэн сийлмэл чулуун бурхантай өөр юу ч байгаагүй дэнжид 1937 онд ганц хонин хашаа, 2-3 айл бууж улмаар нийслэлд барилга байгууламж эрчимтэй өрнөж энгийн айлуудын хороолол үүсэж 1957 онд 160 өрхтэй, 500 гаруй хүн амтай засаг захиргааны үндсэн нэгж Чингэлтэйн хорооны 9 дүгээр хорин гэж бие даасан засаг төрийн байгууллага анх байгуулагджээ. Анхны хороон даргаар Б.Лувсандорж сонгогдон ажиллажээ.

Тус хороо хорин байгуулагдсан цагаасаа эхлэн улс ардын аж ахуй, соёлын төлөвлөгөөт үүргүүдийг тогтмол 110-1000 гаруй хувиар биелүүлдэг болж тэргүүний хороодод шилжин явдаг улаан тугийг 8 жилийн турш хадгалж байжээ.

Энэ бүхний үр дүн нь хорооны хөдөлмөрчид Б.Лувсандоржийн санаачилга, удирдлагын дор нэгэн санаа нэгдмэл хүчээр чармайн ажилладагийн хүчээр гудамж, хашаа тохижуулах, хаягдал яс тослох, шил төмөр цуглуулах юмаар юм хийх, байгалийн нөөц баялагийг ашиглах, зэргээр улсын бэлтгэлд туслах арвилан хэмнэлт гаргах талаар онцгой амжилт гаргаснаар үнэмлэх баярын бичгээр удаа дараа шагнагдаж хэвлэл, радиогоор сурталчилагдаж байсан.

Хороо байгуулагдсан цагаас 10-аад жилийн турш гэр бүлээрээ цалин хөлсгүй сайн дураараа хүчин зүтгэж хорооны контор, улаан буланг барих, галлах, цэвэрлэх дархан мужааны ажил хийх гэрлийн сапиот, нотны тавиур зэрэг олон эд юмсыг санаачлан бүтээсэн Лувсан, Цэдэндамба, Ханд, Цогбадрах нарын олон арван идэвхитэн иргэд байжээ. Жишээлбэл хамтын ажиллагааны үеэр хороондоо хаягдлаар ЗИС-5 машин 2-ыг босгож ашиглалтанд оруулсан байна.

Мөн хорооны хөдөлмөрчдийн санаачилгаар материал, хөрөнгө хуримтлуулан хүч бололцоогоо дайчилж 18.000 төгрөгийн үнэтэй 4 тасалгаа бүхий 200 хүний багтаамжтай улаан буланг барьж 1958 онд ашиглалтанд оруулснаар Манитын дэнж Соёлын дэнж болж 20-50 шахам сайн дурын уран сайханч, 80 гаруй идэвхитэнтэй ажиллаж, 1959 онд Монголын Залуучуудын Оюутны анхдугаар их наадамд 26 хүнтэй концерт, “Дуучин хүүхэн “ инээдмийн жүжигээр 3 дугаар байр эзлэж байжээ.

Үүнээс хойш  “Учиртай гурван толгой”  “Хүний бодол өөр болжээ”  зэрэг жүжгүүд  “Ялихгүй юм биш”  “Сүүтэй гунж”  зэрэг 20 гаруй үзэгдэл, шог гараа, 50 хөтөлбөрт концерт тоглох, хууль сурталчилах ба зөрчилгүй хороо болох сэдэвчилсэн бригад ажиллуулж клубын дотоод зохион байгуулалтыг 51 удаа шинэчилж 137 самбар хийж барилгаа өргөтгөн 4 өрөөг үнэ хөлсгүй барьж засвар тохижилтоо өөрсдөө хариуцан иржээ.Энэ бүхнийг төр засаг үнэлж 1964 онд Чингэлтэй клуб болгон өргөжүүлж соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг угтан Ч.Очирвааны зохиол ”Жаргалан хүссэн Мөнхөө”  ”Чөтгөр шүгэлсэн авдар”  зэрэг жүжгүүд тавьж улмаар 300.000 төгрөгийн зураг төсөл бүхий клубын барилгыг хаягдал тоосго ашиглан субботникоор барьжээ.

Хорооны дэргэд 1964 онд хүүхдийн нөхөрлөл клуб байгуулж 17 дугаар сургуулийг түшиглэн 5-7 төрлийн дугуйлан хичээллүүлж олон талт ажлууд хийж байсан байна.1966 онд 600 гаруй хувийн хашаа, 860-аад өрх, 5000 гаруй хүн амтай, 1.5 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй, 50 гаруй аж ахуйн нэгж, банкны салбар үйлчилгээний газрууд, эмэгтэйчүүд, ахмад, охид, хүүхэд, улаан булангийн зөвлөл, ЧСТОН, бригадын товчоо, штаб, гэр ахуйн нөхөрлөл, улаан загалмайн үүр зэрэг олон нийтийн 20-иод байгууллагатай болтлоо өргөжив.

Сүхбаатар районы 9 дүгээр хороо 1969 оны 09 дүгээр сард хоёр хуваагдаж Сүхбаатар районы 15 дугаар хороо болсон.

1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдаж 11 дүгээр хороо болсон түүхтэй.

                                   

БЫӨЫӨЫБӨЫБ                         ХОЛБОО БАРИХ

 

Холбогдох хаяг:

Засаг дарга Н.Даваадорж

Утас:91181356

Нийгмийн ажилтан С.Эрдэнэчимэг

Утас: 98637471 

 Нутаг дэвсгэрийн зураг

11-rhoroo (2)

  • Facebook