Үзсэн: 85

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс идэвхтэй оролцлоо. Энэ үеэр шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгох, цахим иргэний үнэмлэх шинээр болон дахин захиалах, гэр бүл батлуулах, лавлагаа мэдээлэл олгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардуулах, худалдах худалдан авах гэрээний бүртгэл танилцуулах, хаягийн мэдээлэл өгөх зэрэг бүртгэлийн 8 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллаа.  Энэ өдрийн онцлох үйл явдал нь тус дүүргийн 17 дугаар хорооны шинээр төрсөн 2 ихэр хүүхдүүд болох  А.Итгэл, А.Гүнсэн хоёр төрөлтөө бүртгүүллээ. Эдгээр ихрүүдэд Оюуны Өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Р.Содхүү, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, 17 дугаар хорооны улсын бүртгэгч П.Мөнхбаатар нар сайн сайхныг хүсэн ерөөж  хүндэтгэлийн тайзнаас  ёслол төгөлдөр төрсний гэрчилгээг нь гардуулан баяр хүргэсэн юм.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook