быстрый займ на карту

Шинээр сөх байгуулаж гэрчилгээ авахад бүрдүүлэх бичиг баримт

1.Хүсэлт / Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт /
2. Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, гарын үсэг зурж баталгаажуулсан. /Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. Хуралд оролцсон оршин суугчдын гарын үсэг /
3. Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгосон тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол
4. Гүйцэтгэх захирлыг сонгосон тухай удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоол,
5. Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм
6. Шинээр  ашиглалтанд орсон  барилгыг  хүлээн авсан улсын комиссын акт /Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дах хэсэгт заасны дагуу “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилгыг/
7. Барилгын фото зураг
8. Гэрчилгээний үнэ 5.000 төгрөгийг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 100200755001 тоот дансанд тушаасан  квитанц
9. Хорооны албан бичиг

10.Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон гүйцэтгэх захирлын  товч анкет

 

  • Facebook