ШИНЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТООСОН БАЙГУУЛЛАГА, УЛС ХОТ/ДҮҮРЭГ/

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газар хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн “Ёслол, хүндэтгэлийн танхим”-д боллоо.

Санамж бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Ризак Шандор нар үзэглэлээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол соёлын чиглэлээр цаашид хамтран ажиллах юм.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БНСУ-ын Бусан хотын Бусанжин дүүргийн Засаг дарга Ха Гэ Ёоль нар эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч ажилчдын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг гарын үсэг зурсан.

 

 

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, БНСУ-ын Cоннам Анагаахын Их сургуулийн “Мёнжи” эмнэлгийн Ерөнхий менежэр Жей Шим нар 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв нь ОХУ-ын Өвөр Байгалийн Их сургуультай сэргээн заслын тусламж, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаанч чиглэлээр хамтын ажиллагаа тогтоон Санамж бичиг байгуулсан. Гэрээг дүүргийн засаг даргыг төлөөлж Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаны хүмүүс Чита мужид очин албан ёсоор баталгаажуулсан.

  • Facebook