Үзсэн: 41

5-Р СУРГУУЛИЙН СУРАГЧИД Г.ЗАНАБАЗАРЫН ТҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь 17 дугаар зууны сүүлийн хагас 18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум ) мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэнтэй холбогдуулан Хүүхдийн номын өргөө Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийн талаарх түүхэн баримтат киног 2017 оны 05 дугаар сарын 19-нд 5-р сургуулийн Д.Эрдэнэтуяа багштай 7-е ангийн 26 сурагчдад үзүүлж сонирхууллаа.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook