Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

 

                                                   

1.   Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоорзөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.   Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:

А. 1-р хороо, ТЕГ 50 дугаар байрны орчим гэрэлтүүлэг тавих,

5-р хороо, Цог баарны арын 3, 4, 5 дугаар байрны арын хэсэгт гэрэлтүүлэг тавих,

12-р хороо,  Цахилгааны хүчдэл нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг тавих,

14-р хороо, Хайлаастын 1-17, 20, 24 дүгээр гудамжинд гэрэлтүүлэг тавих зэрэг

Б. 1-р хороо, 23 дугаар сургуулийн гаднах биеийн тамирын талбайн тохижилтын ажил,

   2-р хороо, 40 мянгатын 21 дүгээр байрны урд талд хөл бөмбөгийн талбай тохижуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,

          3-р хороо, Хүрээ хотхоны дунд бичил цэцэрлэг байгуулах,  40 мянгатын 10,11 дүгээр байрны дунд бичил цэцэрлэг байгуулах,

  4- р хороо,  11, 12 дугаар байрны дундах талбайн тохижилт,

  5-р хороо,  16, 17, 2а байрны орчим цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай байгуулах,

12-р хороо,  Булгийн 10 дугаар гудамжинд цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн байгуулах,  Булгийн 19 дүгээр гудамжинд цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн байгуулах,

19-р хороо, Ар    согоот    тоглоомын    талбай    бүхий    цэцэрлэгт хүрээлэн,

7-р хороо, 173 дугаар цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн  тохижилт, ногоон байгууламжийн ажил, 

19-р хороо, 117  дугаар   сургуулийн   биеийн   тамирын   талбайн тохижилт,

17-р хороо, цогцолбор, 174 дүгээр цэцэрлэгиин хашаа . 

В. 1-р хороо, 4,5,6,7 дугаар байрны орчим явган хүний зам тавих,  37, 38 дугаар байрны орчим явган хүний зам тавих,  12-14 дүгээр байрны орчим явган хүний зам тавих,  39, 40 дүгээр байрны орчим явган хүний зам тавих,

4-р хороо, 11 дүгээр байрны баруун талаас хороо хүртэл явган хүний зам тавих,

7-р хороо,  Буурал ээж дэлгүүрээс дооших газарт явган хүний шат тавих, Сант Хайрхан дэлгүүрээс доош явган хүний шат тавих,

8-р хороо, Баруун Тасганы А-18 явган хүний гүүр, шат тавих, Баруун Тасганы А-11 явган хүний шат тавих,

9-р хороо, Дэнжийн 1-ээс Усан сангийн 24 дүгээр гудамж хүртэлх гудамж талбайн замыг хусаж тэгшлэн, явган хүний зам тавих, Дэнжийн 12-18 дугаар гудамж хүртэлх гудамж талбайн замыг хусаж тэгшлэн, явган хүний зам тавих, Дэнжийн 37, 44, 46, 70 дугаар гудамж хүртэлх гудамж талбайн замыг хусаж тэгшлэх,

11-р хороо, Эгшиглэн Магнай ХХК-ийн арын гудамжны өгсүүр налууд явган хүний шат тавих, Нуурын 13 дугаар гудамжны явган хүний гүүр засварлах,

13-р хороо, Сургуулийн 45, 46 дугаар гудамжинд явган хүний шат тавих, Бүст нуур, 56 дугаар цэцэрлэгийн дундах замд явган хүний зам тавих, Сургуулийн 24 дүгээр гудамжны орой дээгүүр явган хүний зам тавих, Сургуулийн 32 дугаар гудамжны дээд талд явган хүний зам тавих,

14-р хороо, Хандгайтын 6-9 дүгээр гудамжны дээд хэсэгт явган хүний зам тавих, Хайлаастын 16-18 дугаар гудамжны зүүн хэсэгт явган хүний шат тавих,

15-р хороо,  Жаргалантын 9 дүгээр гудамжинд явган хүний зам тавих, Жаргалантын 10 дугаар гудамжинд явган хүний шат тавих,

17-р хороо, Сурагчийн 52 дугаар гудамжны үерийн жалгыг сэргээн засварлах, Сурагчийн 37, 38 дугаар гудамжны ойролцоо ус зайлуулах хоолой сэргээн засварлаж, шуудуу далан татах, Оргил дэлгүүрийн ойролцоо ус зайлуулах хоолой сэргээн  засварлаж, шуудуу далан татах, Баянхайрханы 1-4 дүгээр гудамжны дунд явган хүний гүүр тавих,  Сурагчийн 78, 79 дүгээр гудамжны ойролцоо явган хүний гүүр тавих, Сурагчийн 49-ийн 1 дүгээр гудамжинд явган хүний зам тавих,

19-р хороо, Төв замаас хорооны шинэ цогцолбор хүртэл явган хүний зам тавих,

Г. 11-р хороо, Нуурын 16-ын 374б нийтийн байрны орчим бохирын цооноггүй айл өрхийг стандартын соруулдаг цооногтой болгох,

17-р хороо, 103 дугаар цэцэрлэгийн бохирын цооног,

Д. 4-р хороо, 6, 20, 9 дүгээр байрны фасад засвар,

11-р хороо, 57 дугаар сургуулийн урлаг заалыг засаж тохижуулах

Е. 7-р хороо, 150  хүүхдийн  ортой  цэцэрлэг барих /холболтын зураг/

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 14-16-р зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

-Улсын бүртгэлийн гэрчилгээ /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/

-Шаардлагатай тусгай зөвшөөрөл /хуулбарыг нотариатаар батлуулсан байх/

-Аж ахуйн нэгжийн товч танилцуулга,

-Ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаар      мэдээлэл /нотлох баримт/

-Харъяа татвар, нийгмийн даатгалын газрын тодорхойлолт

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон шүүхийн тодорхойлолт

-Санхүүгийн тайлан /2012, 2013/

-Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4.   Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн 12:00 цаг  хүртэл  авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагийн  дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр,

Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот, Мэргэжилтэн Б.Наранбат,  утас 70110769

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Leave a Reply