ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр

Гүн нуурын арын жалга, Хайлаастын гудамжинд далан барих /ЧД, 14 дүгээр хороо/

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА-НОНХС-А21/26

 

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гүн нуурын арын жалга, Хайлаастын гудамжинд далан барих /ЧД, 14 дүгээр хороо/ ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөгийн 50  хувиас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. /Сангийн яамны И баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байна.
  • Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хэрэгжүүлсэн ижил төстэй үйлчилгээний өртөг:           Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй үйлчилгээг доод тал нь 1 удаа үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга хот байгуулалтын яамнаас олгодог:

  • ЗТ-3.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
  • БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинчлэлийн ажил

 

Тендрийн хамт: 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендрийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны  10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 511 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж. Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын II байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр 

 

Худалдан авах ажиллагааны алба

511 тоот өрөө,Утас : 70110769