ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Засаг даргын Тамгын газрын фасад засвар

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА-ДТХ-А21/38

            Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Засаг даргын Тамгын газрын фасад засварын ажлын гүйцэтгэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50 000 /тавин мянга/ төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны меркантын системийг ашиглан төлнө.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019,2020/-ийн дундаж нь: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнэтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

 Шаардлагатай тусгай зөвшөөрөл Барилга хот байгуулалтын яамнаас олгосон:

  1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил

Тендерийн хамт 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Гадаадын этгээд: Оролцох эрхгүй.

Дотоодын давуу эрх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр. Худалдан авах ажиллагааны алба 511 тоот өрөө Утас : 70110769