ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 31 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЧЭЭ
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 31 дүгээр цэцэрлэгт дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ажиллалаа. Тус цэцэрлэг 2013 онд ашиглалтад орж байсан юм. Гэвч 2018 оноос тус цэцэрлэгийн барилгын 1 давхрын үүдний хэсгийн ариун цэврийн өрөөний хана, гал тогооны зарим хэсэг, эмчийн өрөөний хананд цууралт өгч, нуралт өгсний улмаас бүрэн засвар хийх шаардлагатай болсон юм.
Уг нуралт өгсөн нөхцөл байдлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулан, дүүргийн Засаг даргад засварлах хүсэлт өгсний үр дүнд Чингэлтэй дүүргээс тендерийн ажил зарлан 2021 онд “Харганы ус” ХХК шалгаран өнгөрсөн 2 дугаар сард бүрэн засварлан дуусчээ.
Тиймээс Улсын комисс 5 дугаар сарын 3-ны өдөр ажиллан засварын ажлыг хангалттай хэмээн ашиглалтад авах дүгнэлт гаргасныг тус цэцэрлэгийн эрхлэгч дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлд уламжиллаа.