ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 291 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ "STEAM" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн 291 дүгээр цэцэрлэг Монгол хүүхдийн оюуны хөгжлийн онцлогт тохируулан боловсруулсан STEAM сургалтын технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тус цэцэрлэгт ажиллалаа. STEAM нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ур чадвар, ойлголтыг тоглоом, хэлэлцүүлгээр дамжуулан судалж, дараа нь эдгээр чадварыг илүү олон тоглоомоор дамжуулан хүүхдүүдэд мэдлэг олгох, ирээдүйд суралцах бат бөх суурийг бий болгох чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.
Сүүлийн үеийн судалгаагаар STEAM сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс өсч байсан бөгөөд мөн багшийн ажлын үр дүн ч сайжирч байгаа дүн гарчээ.