СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Мөн дүүргийн удирдлагуудын зүгээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 34 цэцэрлэгт “Ковид-19” халдвар өвчнөөс урьдчилан сэргийлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүр 50ш түргэвчилсэн оношлуурыг гардуулан өглөө.
“Ковидын түргэлчилсэн тест”-р тухайн цэцэрлэгийн Хариу арга хэмжээ авах баг сэжигтэй тохиолдолд эрт илрүүлэлтийн хариу арга хэмжээг шуурхай авч багш, ажилтан, хүүхэд болон эцэг,эхчүүдийг өвчлөл, халдвараас хамгаалах ач холбогдолтой юм.