“ДЭЭД САЛХИТ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж нарын холбогдох албаныхан дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхит орчим, Чингэлтэй хайрханы өвөрт байрлах “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” дахь олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбайн газарт баригдаж буй “Дээд салхит Соёл үйлчилгээ”-ний гурван давхар барилгын ажлын үйл явцтай танилцлаа.
Барилгын гүйцэтгэлийн ажлыг “Саран Инж Девелопмент” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд засварлаж ажиллах зарим асуудлыг тус компанийн инженер н.Мөнх-Эрдэнэд захиж, үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлж ажиллахыг Тамгын газрын дарга П.Баянбаатар хэллээ.
Уг “Дээд салхит Соёл үйлчилгээ”-ний газар нь спортоор хичээллэж буй тамирчдын хувцас солих өрөө, эрэгтэй эмэгтэй бие засах газар, усанд орох душ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах газар, хүүхэд залуучуудад ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж буй бүтээн байгуулалт юм.