ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ

 

ТАНИЛЦУУЛГА

 

  • Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо Монгол Улсын шинэ үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлын  1992 оны 8-р сарын 18-ны  18-р тогтоолоор  Улаанбаатар хотын Сүхбаатарын районыг  2 дүүрэг болгож Нийслэлийн Чингэлтэй дүүрэг байгуулагдснаар 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан дүүргийн ахмадын төлөөлөгчдийн хурлаар Ахмадын хороог анх байгуулж, даргаар нь дүүргийн ИТХ-ын дарга Д.Тогтохжаргалыг, тэргүүлэгчдээр Ч.Дашлхàгва, Б.Чулуун,  З.Тоня, З.Рийзэн, Д.Янжин, Д.Цэенхорлоо нарыг сонгон ажиллуулжээ. Түүнээс хойш Д.Тогтохжаргал дүүргийн Ахмадын хорооны даргаар тасралтгүй 18 жил, зохион байгуулагчаар Д.Янжин 15 жил, З.Тоня 6 жил тус тус ажиллажээ.
  •  
  • Чингэлтэй дүүргийн Ахмадын байгууллагын үүсэл, хөгжил, үйл ажиллагааны эхний 18 жилийн түүх нь Монгол улсын Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан”, Хүнлэг тэргүүний өмгөөлөгч, академич, профессор, Чингэлтэй дүүргийн ИТХ-ийн  анхны дарга, дүүргийн анхны хүндэт иргэн, Ахмадын хорооны хүндэт дарга Д.Тогтохжаргалын хөдөлмөр бүтээлтэй салшгүй холбоотой бөгөөд  ингэж  ажиллах  хугацаандаа  Чингэлтэй  дүүргийн болон дүүргийн Ахмадын байгууллагын билгэдэл  /эмблем/-үүдийг зохиосон нь одоог хүртэл ашиглагдаж байна.  
  •  
  • 2009 оны 12 дугаар сарын 17-нд хуралдсан Чингэлтэй дүүргийн Ахмадын төлөөлөгчдийн ээлжит бус 7 дугаар бага хурлаар дүүргийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийг А.Зул, Д.Тогтохжаргал, Л.Мөнхөө, М..Сандийноров, З,Тоня, С.Түмэнцэнд Ш.Цагаан нарын бүрэлдэхүүнтэйгээр сонгож А.Зулыг Ахмадын хорооны даргаар баталснаар үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна.

 

Ахмадын хорооны зохион байгуулагчаар Л.Мөнхөө 2013 оноос хойш ажиллаж байна. Чингэлтэй дүүрэг нь 160000 гаруй иргэдтэй ба үүний 10.7 хувь буюу 17092 ахмад настнуудтай бөгөөд тэдний дунд 100-аас дээш настай 8 үүнээс хамгийн өндөр настан 114 настай, 90-99 настан 219, 80-99 настан 1258, 70-79 настан 3545, 60-69 настай эрэгтэй 3269, 55-69 настай эмэгтэй 8793 нийт эрэгтэй 4983 эмэгтэй 12109 ахмад настнууд амьдарч байна.  Дүүргийн 19 хорооны ахмадын зөвлөл 500-1400 ахмад настнуудыг харъяàлан ажилладаг ба ахмад настнуудын нэгдсэн бүртгэл судалгааг МАхХ-оос гаргасан журам зааврын дагуу цахим бүртгэлд оруулж хөтлөн, дүүргийн хүн амын нэгдсэн тоо бүртгэлтэй уялдуулан бүртгэл, судалгааг жил бүр 2 удаа шинэчлэн гарган ажиллаж байна.  Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн баатар 4, ахмад дайчин 13, ардын цолтон 6 Монгол улсын гавъаят цолтон 132, Төрийн шагналт, төрийн соёрхолт 4, улсын ударник 3 ахмад настан амьдарч байна.  Ардын хувьсгалын 100 жил, Монголын Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд дүүргийн Ахмадын хорооноос Ахмад настны тухай хууль болон Нийгмийн хамгааллын бусад хууль тогтоомжуудад ахмад настнуудад зориулсан заалтуудыг сурталчлан хэрэгжүүлэх, Монгол улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагаас батлан гаргасан үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд ахмад настны талаар тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр Ахмадын хороо, зөвлөлүүд ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Монголын Ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойн хүрээнд:

Ø  Алдар хүндтэй ахмадуудынхаа хөдөлмөр, бүтээлийн түүхэн замналыг иргэд, залуу хойч үед сурталчлан алдаршуулах

Ø  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижуулалтанд ахмадууд аа идэвхитэй оролцуулах

Ø Чингэлтэй хайрхан уул, Шар агтын ам, Сэлбэ голын орчинд 700 ш мод бут тарьж ургуулах, арчлан тордох

 

Ø Дүүрэгтээ Ахмадын амралт сувилалын газартай болж ажил үйлчилгээг нь эхлүүлэх

Ø  Ахмадууд чөлөөт цагаа хамтдаа цагийг идэвхитэй өнгөрүүлэх, хөгжих Хайрхан хөгжлийн 4 төвд ахмадууд үйл ажиллагаагаа явуулж байх      /2019-2021 онд шинээр ашиглалтанд орсон/  

Ø  Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, арчлах, боловсруулах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх сургалтын төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хашаа зусландаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ , мод бут тарих өрхийн тоог 100-аас дээш тоогоор нэмэгдүүлэх зорилтуудыг тавин ажлаа эхлүүлэд байна.

 

 Бүтээл туурвилын урт замнал, ажил амьдралын арвин их туршлага харимтлуулсан алдар хүндтэй ахмадууддаа эрүүл энх байж, үр ач зээ нараа өв тэгш         хүмүүжүүлж аз жаргал, баяр баясгалантай  урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

 

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ЗӨВЛӨЛҮҮД

 

 Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо 2014 онд Улсын Тэргүүний ахмадын хороогоор, С.Түмэнцэнд даргатай 18 дугаар хорооны Ахмадын зөвлөл 2014 онд, Л.Буянт даргатай 19 дүгээр хорооны Ахмадын зөвлөл 2016 онд Ц.Хүрэлсүх даргатай 5 дугаар хорооны Ахмадын зөвлөл 2020 онд УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНХАН ШАТНЫ нэгжээр тус тус шалгарч байсан.  Эдгээр Ахмадын зөвлөлүүд Ахмад настны талаар баримталж байгаа төрийн  бодлого, хууль тогтоомж, Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтын  хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, тэдэнд үйлчлэх бүх талын үйлчилгээг нэмэгдүүлэх, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх талаар төрөл бүрийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ажилладаг.  

АХМАДАД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, ИРГЭН 

Дүүргийн ИТХ-ын тогтоол, журмын дагуу жил бүр Олон улсын Ахмадын өдрөөр Ахмад настанд “Ээлтэй байгууллага, иргэн”-ийг шалгаруулж шагнан урамшуулдаг уламжлалтай. Дүүргийн хэмжээнд 1996-2020 онд Ахмад настанд “Ээлтэй байгууллага”- 61, ахмад настанд “Ээлтэй иргэн”-43 хүн болжээ. 

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХҮҮД   

Дүүргийн хэмжээнд 1996-2020 оны хооронд Нийслэлийн Тэрүүний өрх 24, дүүргийн Тэргүүний өрх 52, соёлч, хөдөлмөрч үлгэр жишээ бусад олон өрхүүд байна. 

 


 “СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙ”

Шинэ төрлийн халдварт өвчин коронавирусийн улмаас Монгол улс төдийгүй дэлхий нийтээрээ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ЗГ,ЭМЯ холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлэхэд манай ахмадууд гар бие оролцон ажиллаж байна.     

Ахмадын хорооноос санаачлан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй шуурхай ажиллаж байгаа ОБЕГ-т Ахмадын хороо, 19 хорооны Ахмадын зөвлөлийн дарга нар 1 өдрийн цалин болох 250.000 мян төгрөгийг  хандивлан Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн.  

СЭТГЭЛИЙН ТУС БАГАДАХГҮЙсайн үйлсийн аяны хүрээнд Ахмадын хороо, зөвлөлүүдээс ард иргэдийнхээ эрүүл энх, коронавирусийн халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх болон утаагүй тавтай өвөлжилтийн төлөө өдөр шөнөгүй Өндөржүүлсэн бэлэн байдалд чармайн ажиллаж байгаа Онцгойгийнхондоо ахмадуудынхаа сэтгэл гарган урлаж хийсэн амны хаалт 880ш нийгмийн хариуцлагын хүрээнд  12 дугаар хорооны О.Бавуу даргатай Ахмадын зөвлөлийн хамт олон болон Д.Наранцэцэг даргатай НАМЭХ-ны салбар зөвлөл, Б.Бадамханд даргатай "Ундарга" бүлгийн хамт олон 700 ширхэг нийт 1600 амны хаалт хандивласныг  тус тус шуурхай штабт хүлээлгэн өгсөн.  

Мөн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөл 800.000 мян төгрөгийн хандив өргөсний дотор тус хорооны ахмад настан Ц.Цэрэнханд 500.000 төгрөг, Н.Удаанжаргал 50.000 төгрөг Д.Лхагвацэрэн 50.000 төгрөг тус тус хандивлан ЭМЯ-д хүлээлгэн өгсөн.  15 дугаар хорооны Ахмадын зөвлөлөөс санаачлан хорооныхоо өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, хэсгийн ахлагч нийт 25 хүнд 3 өдөр халуун хоол цайгаар үйлчилсэн ба 6 дугаар хорооны ахмадын зөвлөл хорооны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа болон орцны жижүүр, зорилтот бүлгийн зарим иргэдэд 200 ш амны хаалт хандивлан сэтгэлийн дэм үзүүлж идэвхитэй оролцсон ахмадууддаа дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн Засаг даргын "ТАЛАРХАЛ"- ыг гардуулж өглөө.