Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /одоогийн нэршил/ нь Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хууль”-ийн дагуу 1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад  “Орон нутгийн үйлчилгээний хэлтэс” гэсэн нэртэйгээр анх байгуулагдаж улмаар Тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэлтэс мөн үйлдвэрлэл,  үйлчилгээний  хэлтэс зэрэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2013 оны 08 дугаар  сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Дэд бүтэц тохижилтын хэлтэс болон зохион байгуулагдан Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

  2014 оноос Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, Тохижилтын хэлтэс

   2017 оноос Засаг даргын Тамгын газрын Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс нэртэйгээр 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

          Хэлтсийн удирдлага:

  •           Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга - Б.Саруул-Од   
  •           Тохижилт, байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан Ахлах мэргэжилтэн - Х.Энхбат
  •            Гэрэлтүүлэг, рекламын байгууламж, СӨХ хариуцсан мэргэжилтэн - Г.Отгонтөгс
  •            Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батболд
  •            Агаар, орчны бохирдолтой тэмцэх тасгийн дарга - Б.Хүдэр
  •            Агаар, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн - Б.Эрдэнэбаяр

Эрхэм зорилго:

    Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх, нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлсэн зорилт, дэд бүтэц нийтийн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино. 


ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:


Тус хэлтэс нь хэлтэс нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэж, иргэдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлж, Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийг нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

      Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Дэд бүтэц, Байгаль орчин ногоон   байгууламж, Хог хаягдал, СӨХ-дын салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа   чиглүүлж, биелэлтэд    нь хяналт тавьж ажиллана.

 

         Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал хүсэлтийн дагуу бодлогын зөвлөгөө өгөх, иргэдийн санал санаачилгыг дэмжин хамтран       ажиллах,  санал    хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.

 

       Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр дүнг дүүргийн нутаг дэвсгэрийн нийт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэх, хянах ажлыг зохион байгуулна.

 

       Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, тогтоомж, журмыг  зөрчсөн бол холбогдох байгууллагуудтай хамтран арга хэмжээг авах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд ажиллаж байна.  

 

      Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэлтсийн эрхлэх асуудал, үйл ажиллагаатай холбоотой ирсэн санал хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэнэ. 

 

       Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, шийдвэрийн биелэлт, үр  дүнг нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд дүрмээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.

 

      Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг   арилгуулах, ажил сайжруулах талаар өмчийн төрөл харгалзахгүйгээр бүх хэвшлийн аж ахуйн нэгж, албан тушаалтанд үүрэг өгч, биелэлтэд   хяналт тавина.

        Хэлтэс нь хариуцсан салбарын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг бодлого, арга зүй, зөвлөмж, мэргэжлийн    удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.     

                  

             ХОЛБОО БАРИХ

                Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

                Нийслэлийн нутгийн захиргааны III байр,
     77771992, 11327575 info@chingeltei.gov.mn,
     Шуудангийн код: 15170