ТОМООХОН ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд 45 дахь долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт буурч, өдөртөө 1191 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт таван дархлаажуулалтын цэг ажиллаж байсныг нэмэгдүүлж дүүргийн хэмжээнд байгаа томоохон худалдааны төвүүдэд дархлаажуулалтын явуулын цэг байгууллаа.
Иргэд та бүхэн гуравдугаар тунд байнгын дархлаажуулалтын цэг болон томоохон зах худалдааны төвүүдэд байрлаж буй дархлаажуулатын цэгт очиж тариулах боломжтой юм.
✅“Алтжин бөмбөгөр” худалдааны төв
✅“Тэди” төв
✅“Пийс” молл худалдааны төв
✅“Нарлаг дэнж” худалдааны төвүүдэд байрлах дархлаажуулалтын цэгт очиж хамрагдах боломжтой. Иргэд та бүхэн хаяг, харьяалал харгалзахгүйгээр дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.