ТӨСЛИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

            Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төвийн захирал Ш.Цэрэндуламтай 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр уулзалт хийв.

            Уг уулзалтаар Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудыг жишиг сургууль болгон, тус сургуулиудад Япон улсын стандартын дагуу амны хөндийн үзлэг хийж, цаашид шүдний цоорол, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох зорилго бүхий төслийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

            Энэхүү төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Япон улсын Ичикава хотын Шүдний эмч нарын холбоо, Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төвтэй хамтран 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар тохиролцов.