ДҮҮРГИЙН УРАН БИЧЛЭГ, ХИЧЭЭНГҮЙ БИЧИГТНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран Засаг даргын эрхлэх хүрээний харьяа хэлтэс, албад, хороодын ажилтан, албан хаагчдын дунд “Уран бичлэг”, “Хичээнгүй бичигтэн” шалгаруулах уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд ирүүлсэн нийт 60 гаруй албан хаагчдын бүтээлийг мэргэжлийн багш нараас бүрдсэн тусгай комисс шалгаруулсан юм.
Шалгарсан албан хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, шагналыг дүүргийн Засаг даргын Зөвлөх Н.Бямбагэрэл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар гардууллаа.
Хичээнгүй хос бичигтэн төрөлд:
1-р байр: Л.Цэдэнсодном Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
2-р байр: С.Дэлгэрцэцэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс
3-р байр: Ж.Сугирсүрэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч
Тусгай байр: И.Мөнхцэцэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн
сувилагч
Тусгай байр: Б.Түмэнбаяр Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
Уран бичлэгийн төрөлд:
1-р байр: Ж.Сугирсүрэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч
2-р байр: Г.Энхнаран Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч
3-р байр: Б.Эрдэнэчимэг Чингэлтэй дүүргийн 10-р хорооны хэсгийн ахлагч
Тусгай байр: Л.Цэдэнсодном Боловсролын хэлтсийн мэргэжилтэн
Тусгай байр: Ч.Бадамцэрэн –Мэдээлэл хэвлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.