Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайд "Алтан намар" төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ногоочдын талбай түрээсгүй байсан бол 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үнэ төлбөргүй асар майхнаар хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

 

Хэдийгээр дүүргийн ЗДТГ-аас үнэ төлбөргүй асар майханд бүрэн хамрагдахыг ногоочдод санал болгож байгаа ч зарим ногоочид түрээсийн цагаан асарт байрлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, асар, майхны компанитай гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.