ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДЛАА
Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран улсын үзлэг зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны А/383 дугаар захирамжаар Эрчим хүчний салбарт Улсын үзлэг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.
Засаг даргын Дэд бүтэц, төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Д.Отгонбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн цахилгаан, дулаан түгээх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалт хийж, зөвлөн тусалж ажиллалаа.