Чингэлтэй дүүрэг билэгдэл

Чингэлтэй хайрханыг холын тэртээгээс хархад олон шавь нартаа ном айлдаж байгаа өвгөн багшийн шинжтэй уул гэдэг. Тус хайрханы хүн төрөхтэй эзэн(савдаг)-н цагаан морь хөлөглөсөн ногоон эрдэний биетэй баруун гартаа дээдийн номын бодь зүүн гартаа цагаан цэцэг барьсан нялх хүүхдийг өвөрдөөрөө суулгасан дүртэй. Харин амьтан төрхтэй уулын эзэн нь (шивдаг)-н гахай юм. 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БЭЛГЭДЭЛ, ТЭМДГИЙН ТАЙЛБАР

Чингэлтэй дүүрэг нь нийсэл хотынхоо хойморт залрах эрднийн  хайрхан уулаараа  нэрлэгдсэн учир түүний бэлгэдэл тэмдэг нь бүхэлдээ  энэ уулынхаа ариун тагшин сүр хүчийг дүрслэн илэрхийлсэн байдаг. Чингэлтэй уулыг эрт дээр үеэс эрдэм номын бэлгэ тэмдэг болгон хүндэтгэж ирсэн уламжлалыг харгалзаж түүнийг ''Хүслийг хангагч  Чандмань эрдэнэ'' -ээр  төлөөлүүлэн дүрсэлж,  эх дэлхий,  газар нутгийнхаа ариун дагшин байлыг чандлан хамгаалах бэлгэдлийг илэрхийлж цагаан бадма цэцгэн дээр суурилуулав. Бэлгэдэл тэмдгийн элгэнд Чингэлтэй дүүрэг хэмээн крилл үсгээр бичнэ. Тэмдгийн оройд залсан нар, сар,  гал нь гурван үеийн турш нар шиг мандаж, сар шиг гийгүүлж, гал шиг өөдөө дүрэлзэн бадарч байх утгыг илэрхийлнэ. Тэмдгийн суурьт байрлуулсан хир халдашгүй ариун цагаан бадма цэцгийн голд эх дэлхий газар шороог сийрүүлэн ариутгаж, ургамал ногоог үржин төлжих нөхцөлийг бүрдүүлэгч зэрлэг гахайн дүрсийг цэцэгт шигтгэв.