ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ ШУУДУУГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 албан даалгавар, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын “Бэлэн байдлыг хангаж далан сувгийн цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” 05 тоот тушаал гаргуулан тус дүүргийн 1-19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэх ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулав.

0.57     0.58

Уг цэвэрлэгээний ажилд Шуурхай командын 75 албан хаагч, 1-19-р хорооны томилгоот бүрэлдэхүүн, байгууллага, иргэд оролцсон.

Тус ажилд дүүргийн Тохижилт үйлчилгээний компанаас нийт 15 авто машин 91 тонн 250 кг хог ачсан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гэрэл холбооны автомашин, авто механик шат, пургон автомашин болон нийт 8 авто машинтай 1135 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

0.59      0.60

Энэхүү ажлын үр дүнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, ус цуглардаг гуу жалга, зам доорхи ус өнгөрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэсэнээр үерийн ус чөлөөтэй урсаж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook