ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО ЧУХАЛ

Тус дүүргийн зургаадугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2015 оны дөрөвдүгээр  дүгээр сарын 10-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад өөрсдөө ажлын байрандаа гэмт халдлагад өртөхгүй байх, чанарын шаардлагад нийцсэн дохиолол, камержуулалтыг суурилуулж үйлчилгээ явуулах зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байх талаар зөвлөж харилцан санал солилцсон сургалтыг хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулав.

Сургалтад хорооны Засаг дарга Ц.Дунгармаа, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Худалдаа үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол, аялал жуучлал хариуцсан мэргэжилтэн Ө.Сарантуяа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах байцаагч Б.Гүнчин-Иш, Онцгой байдлын хэлстийн урьчдилан сэргийлэх асуудал хариуцсан байцаагч Б.Сүмбэрхүү, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Б.Бадамсүрэн, Б.Насанжаргал, хорооны хэсгийн байцаагч Л.Мишигбаатар, аж ахуйн төлөөлөл 32 иргэн оролцов.
Тус хорооноос “Бүтээлч иргэдийн оролцоо-2015” аяныг зохион байгуулж уг аяны хүрээнд “Нэг байгууллага-нэг гудамж”, “Нийслэлийн соёл-ахуйн соёлоос” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуйн нэгж байгууллагын дунд зарлаж өөрийн эзэмшлийн байр, орц, орчноо цэвэр, цэмцгэр байлгах, хог хаягдлыг зориулалтын саванд хийж хэвших, аж ахуйн нэгж байгууллагууд орчны тохижилтыг хийх, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, иргэд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн үүрэг, хариуцлага, ухамсар соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийж эхлээд байна.
Энэхүү сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, камержуулалт, гэрэлтүүлгийн чанарыг сайжруулах, газар хөдлөлт, гал усны гамшгаас урьдчилан сэргийлэх, тохижилт цэвэрлэгээний гэрээ байгуулах зэрэг асуудлуудын талаар мэдээлэл өгч харилцан санал бодлоо солилцлоо.

Leave a Reply

  • Facebook