ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД ЭХО АППАРАТТАЙ БОЛЛОО

НҮБ-ын Хүн амын сангаас Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 5 эхо оношлогооны иж бүрэн аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.

0.61     0.62

 

Дүүргийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэх, төвлөрлийг сааруулах, иргэдийн чирэгдэлийг бууруулах зорилгоор 12, 18, 13 зэрэг 5 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн эхо оношлогооны аппаратыг бэлэглэлээ.

0.63     0.64

Мөн түүнчлэн хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн 10 эмчийг хэвлийн хөндийн эрхтнүүд, эх барих эмэгтэйчүүдийн эхо оношлогоо хийх дүрс оношлогооны баримжаа олгох нэг сарын сургалтад хамруулахаар болсон байна.

Энэхүү сургалтыг Монголын Хэт Авиан Оношлогооны Нийгэмлэгээс нэг сарын хугагцаатайгаар Клиникийн нэгдсэн I эмнэлэг дээр үнэ төлбөргүйгээр явуулж байгаа ажээ.

0.65     0.66

Leave a Reply

  • Facebook