ЗҮЛЭГ, МОД ТАРИХ, АРЧЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээний хүрээнд өнөөдөр нэгдүгээр хорооны Иргэний танхимд цэцэг, зүлэг, мод тарих, арчлах талаар сургалт зохион байгууллаа. Сургалтыг төлөөлөгч Ц.Эрдэнэбаярын санаачлагаар тус хорооны СӨХ-ийн ажилтнуудад явуулав. Иргэн бүр ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцох, байгаль хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, иргэдэд экологийн боловсрол олгох, мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө өгөх зорилготой юм.
Сургалтыг дүүргийн харьяа Тохижилт үйлчилгээний компанийн инженер Б.Жавзан, мэргэжилтэн Д.Батзориг нар заалаа. Сургалтад оролцогчид цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болсонд сэтгэл өндөр байлаа.

Leave a Reply

  • Facebook