“СПОРТ-ЭВ НЭГДЭЛ-ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тусгаар тогтнолын талбайд 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр“СПОРТ-ЭВ НЭГДЭЛ-ЧИНГЭЛТЭЙЧҮҮД” ажлаа танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

0.67     0.68

Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон дүүргийн удирдлагууд болон тамирчид оролцов.

Энэ үеэр тамирчдын жагсаал, Засаг даргын дэргэдэх өсвөрийн 11 шигшээ багийн тамирчид болон ахмадуудын хийн дасгалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт зохион байгуулагдаж, 500 гаруй иргэд идэвхтэй оролцож спортын арга хэмжээнүүдэд хамрагдав.

0.69     0.70

Хүүхэд, залуучуудын дунд Гурвын эсрэг гурав сагсан бөмбөг, Ширээний теннис, хөнгөн атлетик, хөлбөмбөгийн техник үзүүлэлтийн тэмцээн зохион байгуулан явуулж тэргүүн байрт шалгарсан багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Дартс”, ахмадуудын дунд “Ширээний шагай”-н тэмцээнийг зохион байгууллаа.

0.71     0.72

Leave a Reply

  • Facebook