НИЙСЛЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 9-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ОРОЛЦОНО

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг хамтран бага насны хүүхдийг зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнийг 04-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд төрийн өмчийн 12 цэцэрлэгийн 144 багачууд өрсөлдөж 9 дүгээр цэцэрлэгийн баг тэргүүн байр, 39, 31 дүгээр цэцэрлэгүүд удаах байруудад шалгарсан байна.

Тэргүүн байранд шалгарсан 9 дүгээр цэцэрлэгийн баг тамирчид дараагийн шатанд шалгарч, нийслэлийн цэцэрлэгүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнд оролцсон 12 цэцэрлэгийн багачуудад дүүргийн Засаг даргын гарын бэлэг гардуулсан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook