ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ҮЕЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Аж үйлдвэрийн яамнаас 4-р сарын 14-нд Төрийн ордонд зохион байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулган”-д Чингэлтэй дүүргийн жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, Бичил бизнес эрхлэгч нар оролцсон байна. Энэ үеэр өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний бүтээгдэхүүнээрээ гурван аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргажээ.

Мөн “Монгол-Японы түншлэлийн гэрээ”-ний хүрээнд Япон улсын техник технологийг ашиглах, гадаадын зах зээл дээр өрсөлдөх боломжтой бүтээгдэхүүний талаар судлах санал гаргаж, үндэсний чуулганд оролцогчдод хандан олон улсын зах зээлд эрэлттэй, их хэмжээгээр үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг “Дэлхийн зах зээлд гаргах зорилгыг “Алсын хараа” болгон ажиллахыг уриалжээ. Уриалгыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

Leave a Reply

  • Facebook