100 БУУДАЛТ ДААМНЫ АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХ СУРАГЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

100 буудалт даамны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн 1в ангийн сурагч Д.Мөнхжин хүрэл медаль , 8а ангийн сурагч Б.Хулан шагналт 5-р байрт шалгарч Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон.

Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сурагч Б.Хулан, Д.Мөнхжин нарыг 4-р сарын 24-нд Узбекстаны нийслэл Ташкентад эхлэх 100 буудалт даамны Азийн аварга шалгаруулах өсвөрийн даамчдын тэмцээнд оролцох нислэгийн зардалд нь зориулж мөнгөн дэмжлэг үзүүлсэнийг дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн 4-р сарын 16-нд гардуулж өглөө.

Leave a Reply

  • Facebook